2017.06.23
“Шинэ санаа - Нар зөв хөгжил 2020” төслийн уралдааны ялагчид тодорлоо
УИХ-ын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн иргэдийн жижиг, дунд бизнес эрхлэгч нарыг дэмжих чиглэлээр “Шинэ санаа-Нар зөв хөгжил 2020” төслийн уралдааныг зарласан юм.
Уг уралдааны зорилго нь импортын барааг орлож, экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх “Шилдэг төсөл”-үүдийг сонгон шалгаруулан, хөрөнгө оруулалтаар дэмжиж үндэсний үйлдвэрлэгчдийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Харин өнөөдөр тус уралдаанаас шалгарсан шилдэг дараах шилдэг 8 төслийг шалгаруулж, УИХ-ын гишүүн Н.Учрал өөрөө санхүүжүүлэхээр боллоо.