Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн асуудлаар ярилцлаа
2017.06.13

Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн асуудлаар ярилцлаа

Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн зан байдлын талаарх судалгааны танилцуулга", Үндэсний олон нийтийн радио телевизийн ардчилалд гүйцэтгэх үүрэг. "Сэтгүүл зүйн ирээдүйн чиг хандлага-social media", "Эрэн сурвалжлах сэттүүл зүй эсвэл..." зэрэг сонирхол татах олон сэдэв чуулганы үеэр хөндөгдөх гэж байна.

Хатагтай Дагмар Шипански уулзалтын үеэр "Миний хувьд Конрад-Аденауэрийн саигаас зохион байгуулж буй "Ардчиллын чуулган 3" чуулга уулзалтад оролцохоор Монголд ирсэн. Энд би "Хэвлэл мэдээлэлд иргэдийн итгэх итгэл" сэдвээр илтгэл тавина. Монголд ирснийхээ дараа Монгол Улсад цаашид ардчилал бат суурьтай сайхан хөгжих юм байна гэсэн итгэл үнэмшилтэй байна.

Миний илтгэлийн гол үзэл санаа, баримтлал нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь хэн нэгнээс хараат бус, чөлөөт байх ёстой, энэхүү чөлөөт байдал нь бизнесийн болоод ямар нэгэн бүлэглэлээс хамаарахгүй байх ёстой, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хөгжих гол үндэс суурь нь сэтгүүлчид хэн нэгнээс хараат бус бичих ёстой, хараат бус байдлыг эрхэмлэх ёстой. Тэгсэн нөхцөлд хэвлэлийн эрх чөлөө хөгжин цэцэглэнэ гэж үзэж байгаа. Энэ талаар илтгэлдээ дурдах болно.

Би Монгол Улс дахь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай танилцсан. Миний зүгээс Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний талаар ямар нэгэн үнэлгээ өгөх боломжгүй байна. Гэхдээ Ардчиллын 3 дугаар чуулганд бид энэ талаар илүү дэлгэрэнгүй ярилцаж, тодорхой болгоно гэж найдаж байна" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд "Хэвлэлийн эрх чөлөө бол Монголын ардчиллын амин сүнс. Монголд Үндсэн хуулиараа хэвлэлийн эрх чөлөөтэй гэгддэг. Гэхдээ өнөөдөр бидний хамгийн том эмгэнэл бол чөлөөт хэвлэл байхгүй болжээ.

Энэ асуудал дээр төр засгийн давамгайллыг үгүй болгохын тулд бид 1990-ээд оноос хойш нэлээд эрмэлзсэн. Тэгтэл эргээд компани, хувь хүн, улстөрч, эдийн засгийн бүлэглэлүүдийн гарт оржээ. Миний хувьд төр засгийг хэвлэлтэй болохыг хориглох санаачилга гаргасан. Дараагийн шатанд хэвлэлийн байгууллага, мэргэжлийн сэтгүүлчдээс өөр хэн нэгэн хэвлэлийн эзэн байх зарчмыг халах хэрэггэй.

Миний хувьд вэб сайт, телевиз, сонин зэргийг улстөрч хүний хувьд хувийнхаа эзэмшилд байлгаж үзсэн. Үүнийхээ дараа тэр бүгдээс татгалзлаа. Үүнээс үлгэр жишээ авч, бүгдээрээ татгапзаасай гэж уриалж байна. Ингэж байж бид чөлөөт хэвлэлтэй болохгүй бол Монголын ирээдүйн ардчиллын амин сүнс хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой.

Конрад-Аденауэрын сан энэ талаар хэд хэдэн удаагийн арга хэмжээг зохион байгуулж байсан. Маргааш хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар ээлжит хэлэлцүүлгээ зохион байгуулж байгааг тун чухалчлан үзэж байна" гэв. Мөн УИХ-ын гишүүн Л.Болд уулзалтынхаа үеэр "Сүүлийн үед улстөрийн. хүрээнд мэдээллийн хэрэгсэлд мониторинг хийх, ялангуяа сошиал орчинд хяналт тавих асуудлыг ч сөхөж байгаа, энэ дунд Германы компанийн нэр дурдагдсанд мөн харамсч байна" гэв.