Эмнести Интернэшнл- Хүний эрхийн хамгаалагч
Хүний эрхийн төлөө тэмцэгчид рүү халдах тохиолдол ихэссэнтэй холбогдуулан Эмнести Интернэшнлээс “Зоригтон” кампанит ажлыг дэлхий даяар эхлүүлжээ.
Орон нутгийн идэвхтнүүд, хуульч, сэтгүүлч болон бусад хүний эрхийн хамгаалагчид мөрдлөг, хавчлага, айлган сүрдүүлэлт, хүчирхийлэлтэй нүүр тулж байгааг кампанит ажлынхаа нээлтийн үеэр Эмнести Интернэшнл анхааруулсан юм.
Тэргүүн Шугамын Хамгаалагчид төрийн бус байгууллагын мэдээллээр 2015 онд 156 хүний эрхийн хамгаалагч амь насаа алдсан бол энэ тоо 2016 онд 281 хүрч өссөн байна.
“Хүний эрхийг нухчин дарахыг санаархагч авторитар дэглэмийн удирдагчид өөрсдийгөө бидний хүсэл сонирхлын төлөө зүтгэж байгаа гэж итгүүлэхийг л хүсдэг болохоос хэрэгжүүлдэггүй. Харин тэдгээр хүний эрхийг зөрчигч улс орнуудын хэрэгжүүлж буй арга хэмжээнээс үүдэн бидний эрхийг хамгаалахаар, бидний төлөө зориг гарган тэмцэж байгаа хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдал улам дордож байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий Нарийн Бичгийн дарга Салил Шетти өгүүлэв.