О.Баасанхүү: Хууль биелүүлэхгүй, улс төр биелүүлдэгээ болих хэрэгтэй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.04.12

О.Баасанхүү: Хууль биелүүлэхгүй, улс төр биелүүлдэгээ болих хэрэгтэй

Өнөөдөр УИХ-ын чуулган 15.00 цагт эхэлллээ. Чуулганы эхэнд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулж гишүүд санал бодлоо солилцсон юм.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү төсөв ярихаар хүмүүсийн цалин мөнгийг хасаад, эд хөрөнгөтэй явах эрхийг нь хааж МУҮХ-иар олгогдсон хүний эрхийг зөрчиж байна хэмээн онцолж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Нэгдүгээрт

МУҮХ-нд Олон Улсын гэрээ нь холбогдох хуулиасаа давуу байх юм бол гэрээг дагана гэж заасан байдаг. Бид Олон Улсын гэрээг зөрчсөн юм биш үү?

Хоёрдугаарт

Үндсэн хуулийн цэцийн даргыг 570 гэдэг машинаас болж цалинг нь өгөлгүй ажлаас нь чөлөөлсөн. Хуулиараа гэнэт ажлаас чөлөөлвөл мөнгө төгрөг өгөх ёстой байдаг. Та нар хууль биелүүлэхгүй, улс төр биелүүлдгээ болих хэрэгтэй.

Гуравдугаарт

Ерөнхий сайд Орхон аймагт байгаа машинуудаа зарж болохгүй байна уу? Мөнгө босгож хэмнэлт хиймээр байна гэж ярьдаг. Үүний нэг жишээ болгож хэдэн дэд сайдаа сольж болохгүй байна уу? Бас нэгэн жишээ хэлэхэд ХААЯ 11 давхар орон сууцанд сууж байна. Бүгдийг нь нэгтгээд, тодорхой ганц хоёр байшин зараад, хүмүүсийн цалинг өгч болохгүй байна уу? Энэ бол Үндсэн хуулийн хүрээнд яригдах асуудал. Орхон, Дарханы чиглэлд жижиг тэргээр явж болохгүй юм уу? Хоёрын хоёр жийптэй байна.

Мөн тэрээр: “Үндсэн хуулийн цэцийн дарга машинаасаа болоод огцорсон байхад засаг дарга, яамдын сайдууд тансаг машин хэрэглэж болоод байдаг. Энэ бол ҮХ-ийн Тэгш эрхийн зарчим зөрчигдөж байгаа хэрэг тул өнөөдөр яригдах ёстой асуудал юм” хэмээн байр сууриа хатуу илэрхийллээ.