УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2017.05.22

Ж.Бат-Эрдэнэ: Хуульд замын чанар стандарт, хяналтын талаар тусгасан

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-д хэлэлцүүлгийн шатанд явж байгаатай холбогдуулан тус хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Хуулийн төсөлд авто замын засвар арчлалт хариуцсан байгууллагын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, техник технологийг шинэчлэх, хөндлөнгийн хяналт тавих, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлнэ.

Авто замын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг авто замын сангаас санхүүжүүлэх, авто замын техник, технологийн хяналтыг зөвлөх үйлчилгээний болон захиалагчийн хяналтын зардлыг авто зам, авто замын байгууламжийн төсөвт өртөгт тусгана гэж заажээ.