
Сонгинохайрхан дүүрэг Бөхийн заалтай болно
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын санаачилга, Монгол японы бөх хөгжүүлэх MJнийгмэлэгийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд, Спорт цогцолборын дэргэд Бөхийн заал барихаар болжээ.
Энэ ажлын эхлэл болгож УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИХ-ын Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, MJ нийгэмлэгийн удирдлагууд бөхийн заалны шав тавих ёслолыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд МУГТ, “Рио-2016” олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа тэргүүтэй тамирчдын төлөөллүүд мөн оролцсон юм.