2017.03.30

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо

Их Эзэн Чингис Хааны төрсөн нутагт зохиогдож буй Насанд Хүрэгчдийн Шатрын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээний нээлт Хэнтий Аймгийн Дадал суманд өндөр хэмжээнд зохион байгуулагдлаа. 

Тэмцээний үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Шатрын Спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол  зэрэг хүндтэй зочид оролцлоо.