Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гишүүд дэмжлээ
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж нар асуулт асууж хариултаа авлаа.
Дээрхи гишүүдийн дийлэнх нь ажлын хэсгийн ахлагч, хууль санаачлагч Х.Нямбаатарыг тус хуулийн төслийг оруулж ирж буй нь их хоомой үйл хэрэг байна. Гучхан минутын өмнө байнгын хороогоор дамжуулан яаруу сандруу оруулж ирж байгаа нь маш буруу мөн болгоомжтой хандах хэрэгтэй хэмээн хэлэв.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Элдэв-Очир, Н.Учрал нар дэмжиж үг хэлж Б.Пүрэвдорж, Ц.Нямдорж, Х.Болорчулуун нар дэмжихгүй гэв. Ингээд хэлэлцэх эсэх асуудлаар санал хурааж гишүүдийн 63,5 хувийн дэмжлэгээр анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.