2017.05.05

Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэхэд салбар дундын хамтын оролцоо шаардлагатай

Сүүлийн үед улсын төдийгүй нийслэлийн хэмжээнд ихсээд байгаа сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг бууруулахад салбар дундын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой зөвлөлдөх уулзалт өнөөдөр нийслэлийн төр захиргааны Хангарди оронд эхэллээ.

“Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх ажилд салбар дундын оролцоог сайжруулъя” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нээж үг хэлсэн бөгөөд “Халдварт өвчин, түүний дотор сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах томоохон зорилтууд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. 

Мэргэжлийн байгууллагуудын зүгээс өгөх халдварт өвчний өнөөгийн байдлын талаархи мэдээллийг сонсоод салбар бүр өөр өөрсдийн чиглэлээр ямар ажил хийх боломж, хүсэлтэй байгаагаа харилцан ярилцаж, санал бодлоо солилцож дээрхи зорилтыг хэрэгжүүлэх, үр дүнтэй ажлуудын санал санаачлагыг гаргана гэдэгт итгэлтэй байна. Та бүхний саналд үндэслэн цаашид салбар дундын хамтран ажиллах чиглэл, төлөвлөгөөг боловсруулан гаргах нь өнөөдрийн уулзалтын маань гол үр дүн байх болно” хэмээгээд тус зөвлөлдөх уулзалтад идэвхи санаачлагатай оролцож хамтран ажиллахыг уриаллаа.

 Зөвлөлдөх уулзалтын гол зорилго нь сүрьеэ, БЗДХ, ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дүүргийн ЗДТГ-ын удирдах ажилтан, шийдвэр гаргагч нарт мэдээлэл өгөх, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, зөвлөмж гаргахад оршиж буй юмНийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй уг зөвлөлдөх уулзалтад Эрүүл мэндийн яам, НЗДТГ болон харьяа дүүргийн Засаг даргын тамгын газрын асуудал хариуцсан орлогч дарга, хэлтсийн дарга нар, НЭМГ-ийн харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд,  мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож байна.