"Бөхийн заал"-ны шав тавих ёслолын ажиллагаа боллоо
2017.04.28

"Бөхийн заал"-ны шав тавих ёслолын ажиллагаа боллоо

Монгол Улсын Их Хурлын Гишүүн Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын санаачилгаар Монгол, Японы бөх хөгжүүлэх "MJ" нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж байгаа "БӨХИЙН ЗААЛ"-ны шав тавих ёслолын ажиллагаа 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр боллоо.

    Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр, БСШУСЯ Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, Монгол-Японы бөх хөгжүүлэх "MJ" нийгэмлэгийн ерөнхийлөгч чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамсүрэн, Монгол-Японы бөх хөгжүүлэх "МJ" нийгэмлэгийн захирал Д.Дашжамц, "Макс" группын ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Гүйцэтгэгч "Боорчи" ХХК-ний захирал н.Нямжав, Сонгинохайрхан дүүргийн ИргэдийнТөлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн, Биеийн Тамир Спорт Хорооны дарга Ц.Ганхүү, Жүдо бөхийн МУГТ Д.Сумъяа, Д.Амартүвшин, Канад улсын Чөлөөт бөхийн тамирчин, олимпын 2 удаагийн мөнгө, нэг удаагийн хүрэл медальт TONYA VERBEEK нар болон бусад төлөөлөгчид оролцлоо.Бөхийн заалыг 09 дүгээр сарын 15-нд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг гүйцэтгэгч байгууллагаас хэллээ.