2011.12.29

Д.Очирбат:Тойрог дээр очоод хүндрэл учирна

Сонгуулийн тухай хууль батлагдаад удаагүй байна. Шинэ хуулиар ирэх 2012 оны сонгууль холимог систем буюу 48:28 гэсэн хэлбэрээр болно. Харин мажоритар 48 тойрог дээр нэр дэвшээд ялагдсан ч намынхаа авсан пропорциональ тойргоос парламентад орох боломж байгаа нь улс төр болоод нийгмийн хүрээнд асуудал үүсгэж байна. Тиймээс энэ заалт дээр УИХ-ын гишүүдийн байр суурь ямар байгааг сонирхлоо.

-УИХ-ын хаврын чуулган завсарлах үед Сонгуулийн тухай хуулиар хоёр намын бүлгийн гол зөрчилдсөн заалт энэ шүү дээ. МАН-ын байр суурь шилжихгүй байх гэдэг дээр байсан. Пропорциональ тойрог дээр өрсөлдөх 28 гишүүн шууд хувь тэнцүүлсэн тогтолцоогоор авна гэсэн. Мажоритар дээр унасан хүн пропорциональ руу шилжээд орчихлоо гэхэд тойрог дээрээ очоод хүндрэл учирна. Намаасаа сонгогдсон гишүүнийг юу гэж нэрлэх вэ. Мөн дотооддоо ч зөрчил үүснэ. "Би бол анхны 48-аас сонгогдсон гишүүн. Харин чи уначихаад намын даргын сонголтоор гарч ирсэн" гэсэн асуудал үүсэх байх. Гэхдээ хууль шилжинэ гээд гарчихлаа. Ямар ч байсан баталсан шинэ тогтолцоогоороо яваад үзье. Үр дүнг нь цаг хугацаа харуулна. Магадгүй намд үйлчилсэн хүн ч гарч ирж магадгүй. Мажоритараар сонгогдсон УИХ-ын гишүүн ард түмний э0' ашгийг өмнөө тавьдаг. Иргэдийн тулгамдаж байгаа асуудлыг хэнээс ч айлгүйгээр хэлж чаддаг. Гол онцлог нь тэр. Харин пропорционалийн 28-д буюу намын даргын сонголтод багтаж орж ирсэн хүнд "Чи манай намын бодлогыг зөрчиж байна. Чамайг эгүүлэн татна" гэхэд чөлөөтэй.

Эх сурвалж:Өдрийн шуудан Б.Энхжаргал