Чуулганы оролцогч талууд
2017.04.24
Хөрөнгө оруулалт чуулга уулзалт боллоо
Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болов. Тус уулзалт Хөрөнгө оруулалт, Хувьчлал, Санхүү ба Технологи, Гарааны бизнес гэсэн үндсэн дөрвөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа бөгөөд хөгжиж буй хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх нь чуулганы гол зорилго аж.
Зөвхөн хөрөнгийн зах зээлд анхаарал хандуулаад зогсохгүй чуулга уулзалт иргэдэд санхүүгийн боловсрол олгохоос гадна санхүүжилт эрэлхийлж буй бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбох юм. Мөн дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчид өөрсдийн туршлагаа энэ үеэр хуваалцаж, оролцогчид зах зээлийн чиг хандлагын талаар мэдээлэл сонсох юм байна.