Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа
2016.10.21

Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа

Өнөөдөр Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувиллаас зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөр”-т Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хүрэлцэн ирж сувиллын үйл ажиллагаатай танилцаж өдөрлөгийг нээж үг хэллээ.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Хүүхдийн төв сувиллын үйл ажиллагааг дэмжиж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээ илэрхийллээ.

          Өдөрлөгийг Монголын үндэсний олон нийтийн телевиз, Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн ажилтнууд, LIKE HD, LIGHT TV, Тэнцвэр ТВ сурвалжлав.

          Уг өдөрлөгөөр шинээр 50 хүүхэд үйлчлүүлж, эмчийн үзлэгт орж зөвлөгөө авлаа. Мөн хүүхдийн зарим хоолыг амтлуулан хэрхэн хийх технологийг заасан.

           Дээрх арга хэмжээнд Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол дүүргийн эмч нар ирж байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

14795929_1240026796070384_1375067973_o

14808663_1240026912737039_1431829991_o

14808090_1240026006070463_231527946_o