Батлан хамгаалахын сайдад үүрэг өглөө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.04.12/ эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Таван толгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалын районд гранат тэсэрч, энхийн цагт эрдэнэт хүний алтан амь эрсэдсэн явдалд эмгэнэл илэрхийлсэн юм.
Тэрээр энэ үйл явдал нь Зэвсэгт хүчний жанжин штаб, түүний удирдлага, бие бүрэлдэхүүний үйл ажиллагаа, хариуцлагатай ямар нэгэн байдлаар холбоотой учраас яаралтай арга хэмжээ авч ажиллахыг Батлан хамгаалахын сайдад үүрэг болголоо.
Тодруулбал, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн байлдааны буудлага хийх бэлтгэлийг хангах болон байлдааны гранатыг цэнэгтэй холбох дадлага явуулах үеэр 2 албан хаагч газар дээрээ нас барж, 8 албан хаагч гэмтэж бэрдээд байна.