Д.Тогтохсүрэн: Татвараас шалтгаалж шатахууны үнэ нэмэгдэхгүй
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
2017.04.09

Д.Тогтохсүрэн: Татвараас шалтгаалж шатахууны үнэ нэмэгдэхгүй

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Сангийн сайдын өргөн мэдүүлсэн эхний хувилбараар ямархуу төсөв орж ирэв?

-УИХ-ын чуулган уржигдар нээлтээ хийж өнөөдрөөс улсын төсвийн тодотгол хэлэлцэж эхэллээ. Өнгөрсөн хугацаанд бид эдийн засгийн болон өрийн хямралд орчихсон. Өр, эдийн засгийн хямралаас гарах нэг гол гарц нь ОУВС-гийн хөтөлбөр. Уг хөтөлбөрт хамрагдсанаар манай улсад хоёр эерэг үр дүн гарна. Нэгдүгээрт, тодорхой хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр бий болно. Хоёрдугаарт, төсвийн тэнцвэр сайжирч эрүүлжих тал руугаа орох юм. Ийм хоёр том үр дүн гарна. Ингэснээр цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулна. ОУВС-гаас олон шаардлага тавьж байгаа. Тэрний дагуу төсвийн тодотгол хийнэ. Яахав эхний байдлаар төсвийн тодоттолтой танилцаж байхад засаж залруулах зүйл харагдаж байна лээ. Хэлэлцүүлгийн шатанд засаад явах байх.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд татвар нэмэх шаардлагатай болж байгаа. Татвар нэмэлгүйгээр урагшлах боломж алга уу?

-Олон шаардлага тавьж байгаагийн нэг нь татвар нэмэх, зарлага бууруулах. Орж ирж буй төсвийн төслөөс харахад сэтгэл дундуур санагдах хэд хэдэн зүйл бий. Жишээлбэл, орлогыг нэмсэн ч гэлээ зарлагыг заавал бууруулах ёстой. Бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй.

Төрийн албаны бүтцийг цомхотгох зайлшгүй шаардлагатай. Алдагдалтай ажиллаж буй төрийн өмчийн компаниудыг хувьчилж улсын төсөвт орлого оруулах гэхчилэн зүйлүүд байна. Иймэрхүү ажлыг төсвийн тодотголд тусгаагүй байна лээ.

Зөвхөн ОУВС-тай хийсэн гэрээний дагуу л тодотгол хийсэн байна. Ерөнхийд нь харахад орлого буурч, зарлага нэмэгдсэн зүйл ажиглагдсан.

Төсвийн ерөнхий тэнцлийн хувьд алдагдал нэмэгдэж байгаа учраас хямралын үед ийм төсөв баталж болохгүй. Үүний оронд төсвийн тэнцлийг сайжруулах чиглэлд анхаарал хандуулж алдагдлыг нэг оронтой тоонд оруулах боломжтой харагдаж байгаа. Татвар нэмэгдүүлэх тухайд иргэд нэг зүйл ойлгох хэрэгтэй. Тансаг хэрэглээний буюу өндөр зэрэглэлийн хэрэглээний татварыг нэмэгдүүлнэ. Тухайлбал, архи, тамхи, автомашины татвар нэмэгдэж байгаа.

-Улаанбаатарын иргэн бүр машин унах гэдэг болсон цагт автомашины татвар нэмэгдүүлэх нь хэр зүйтэй юм бэ?

-Өндөр үнэтэй автомашины татвар нэмэгдэнэ шүү дээ. Хоёр хөдөлгүүрт машины татвар бага зэрэг л нэмэгдэнэ. Хүн амын орлогын албан татварын тухайд ч гэсэн сарын 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүст хамаарна. Тэрнээс доошхи цалинтай хүнээс татвар нэмж авахгүй. Иймэрхүү байдлаар тансаг зэрэглэлийн чиглэл рүү татварын бодлого чиглэж байгаа.

Мөн хоёр асуудалд гишүүд их болгоомжтой хандаж байгаа. Нэгдүгээрт нь, тэтгэврийн насыг зургаан сар тутамд нэмэгдүүлэх хэр оновчтой вэ гэдэг маргаантай байгаа учраас дахин авч үзнэ. Хоёрдугаарт, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэж байгааг дахин ярилцажүзэххэрэгтэй. Төсвийн хэлэлцүүлгийн явцад нэлээд өөрчлөлт орж тэнцэл сайжрах байх гэж бодож байна.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд бид хэдийд эцсийн шийдээ гаргасан байх ёстой юм бэ?

-Захирлуудын зөвлөлийн хурал энэ сарын 21-нд хуралдана. Тэрнээс өмнө бид төсвийн тодотголоо батлах ёстой. Амжуулахгүй бол ОУВС- гийн хөтөлбөрт хамрагдах боломжгүй болно. Тиймээс хугацаандаа асуудлаа шийдээд явна. Аль болох хурдан шийдэж хөтөлбөрөө авчихвал Япон, Солонгос зэрэг хандивлагч орнууд 5.5 тэрбум ам.доллараа өгнө.

-Ерөнхий сайд ачааны хүндийг ард түмэнд үүрүүлэхгүй гэсэн. Гэтэл шатахууны онцгой албан татварыг буцаан нэмэгдүүлэхээр үнэ нэмэгдэнэ биз дээ. Үүнийг УИХ хэрхэн шийдэх юм бэ?

-Шатахууны үнэ нэмэгдэхгүй. Шатахууны үнийн нэмэгдпийг татаасаар олгоно. Одоо хэлэлцэх төсвийн тодотголд шатахууны татаасанд зориулж 118 тэрбум төгрөг суулгасан. Татвар нэмснээс болж үүсэх мөнгөний зөрүүг улсаас өгнө. Тэгэхээр ард түмний нуруун дээр ачаалал ирэхгүй гэсэн үг. Шатахууны үнэ нэмэгдвэл юмны үнэ өсдөг нь гарцаагүй үнэн.

-Тэгвэл татвараас болж иргэдийн нуруун дээр шууд ирэх ачаалал юу байх вэ?

-Хүн амын орлогын албан татвар гэхэд 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүст үйлчилнэ гэдгийг түрүүн хэллээ. Үүнд нийт татвар төлөгчдийн дөрвөн хувь л хамаарна. Автомашины хувьд үнэ нэмэгдэх нь нэмэгдэнэ. Гэхдээ 4501 -ээс дээш моторын багтаамжтай машины гаапийн татвар 200-250 дахин нэмэгдэнэ.

-Монголчуудын дийпэнхийн хэрэглээ болсон “Приус” машины гаалийн татвар яаж нэмэгдэх юм

бэ?

-Хоёр тэжээлтэй машин учраас гаалийн татвар тэгглээ нэмэгдэхгүй. Үйлдвэрлэсэн оноосоо хамаарч байгаа. Гэхдээ дунджаар сая төгрөгөөр бол нэмэгдэх байх. Цаана нь бас хуучин машиныг шахах бодлого давхар явж байгаа.