Ө.Энхтүвшин: Цалин, тэтгэврииг нэмж чадахгүй бол үнийн өсөлтийг барих бодлогыг зайлшгүй хийх ёстой
УИХ-ын гишүүн Ө. Энхтүвшин
2017.04.08

Ө.Энхтүвшин: Цалин, тэтгэврииг нэмж чадахгүй бол үнийн өсөлтийг барих бодлогыг зайлшгүй хийх ёстой

200 гаруй тэрбумаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-аар төсвийн тодоттолыг хэлэлцэж эхлээд байна. Үүнээс өмнө МАН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцсэн. Бүлгийн зүгээс төсвийн тодотголыг зарчмын хувьд дэмжсэн үү?

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд төсвийн тодотголоо зайлшгүй хийх ёстой. Тиймээс хаврын чуулганы эхэнд энэ асуудлыг оруулан хэлэлцүүлж байна. Зарчмын хувьд “65-ын бүлэг” дотор эсрэг саналтай хүн бараг гараагүй. Гэхдээ төсөлд нааш, цааш нь хөдөлгөх зүйлс байна. Зарим нэг татвар, арга хэмжээнд дээр санал зөрөх хүмүүс бий. Харин төсвийн тодотголын төслийг агуулгын хувьд бүхадд нь дэмжсэн.

-ОУВС-гийн зүгээс манайд төсвийн тодотголоо хийх тодорхой хугацаа заасан гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Ер нь түргэхэн тодотголоо хийх ёстой юм билээ. Манай тал тохирсон зүйлээ хэрэгжүүлэхэд бэлэн боллоо гэдгээ илэрхийлэх ёстой.

-Төсвийн ерөнхнйлөн захирагч нарын зардал 200 гаруй тэрбумаар өссөн байгаа. Үүнтэй холбогдуулан иргэдээс авах татвараа нэмчхээд Засгийн газрын гишүүд өөрсдийнхөө багцыг анх баталсан хэмжээнээс нь өсгөлөө гэдэг шүүмжлэл гарч байна. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Сайд нарын зардал өссөн гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хөндөж байна. Өнгөрсөн 10 гаруй хоног сайд нарыг нэр устай нь гаргалаа. Миний хувьд чуулганы нэгдсэн хуралдаанд энэ асуудлыг хөндөж асуусан. Засгийн газраас тайлбарлаж буйгаар нэг ч зардал нэмээгүй гэж байгаа. Бүр эсрэгээрээ урсгал зардал, хөрөнгө оруулалалт зэргээр бүх зарлагаа танасан гэсэн. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээд тал нь 160 тэрбумаар хэмнэсэн талаар мэдээлж байна. Ийм зөрүүтэй мэдээлэл яваад байгаа юм. Үүнийг цэгцэлж олон түмэнд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Олон түмэндээ ойлгуулж чадахгүй бол төрөөс гарч буй аль ч шийдвэр гуйвдаг.

Иргэддээ буруу ойлголт өгөөд явбал хэчнээн зөв ажил хийх байсан ч бүдэрдэг талтай.

-Тодотголд зургаан төрлийн татвар нэмэх асуудлыг тусгаад байгаа. Татвар нэмснээр ямар үр дагавар гарах бол?

-Мөн энэ асуудлыг Засгийн газраас тодрууллаа. Татварын нэмэх нь бараа үйлчилгээ үнийн өсөлтөд яаж нөлөөлөх вэ гэдгийг голчлон асуусан юм. Мөддөө цалин, тэтгэвэр нэмж чадахгүй юм байна. Тиймээс бараа, үйлчилгээний үнийн өсөлтөөс сэргийлэх ёстой. Зургаан төрлийн татварын аль нь үнийн өсөлтөд шууд нөлөөлөх юм гэсэн. Харин манай Засгийн газар үнийн өсөлт гаргахгүй гэж тооцож байгаа юм билээ.

Миний хувьд шатахууны онцгой албан татвар нэмэх асуудлыг юу болдог бол гэж эргэлзэж байгаа. Шатахууны үнэ өснө гэдэг бол суурь үнэ хөдөлнө гэсэн үг. Суурь үнэ бүх бараа үйлчилгээний төлбөрт шууд нөлөөлдөг. Талхны үнэ ч дагаад өсөх аюултай. Үүнийг сайн тооцох хэрэгтэй. Цалин, тэтгэврийг нэмж чадахгүй бол үнийн өсөлтийг барих бодлогыг зайлшгүй барих ёстой.

-Та төсөлд нааш, цааш нь болгох асуудлууд байгаа гэсэн. Тухайлбал, ямар гарц гаргалгаа байгаа вэ?

-ОУВС-тай хийсэн тохиролцоо, түүнийг даган гарч буй нөхцөл анх ярьж байснаасаа зөөлөрсөн. Тухайлбал. анх НӨАТ-ыг нэмнэ гэдэг асуудал яригдажбайсан. Нэмүүөртгийн татварыг хөндөх нь маш аюултай зүйл. Тиймээс яагаад ч НӨАТ-ыг нэмж болохгүй гэж үзсэн. Тодотголд тэр асуудлыг хассан байна лээ. Мөн өнгөрсөн намрын чуулганаар баталсан нийгмийн хамгааллын чиглэлийн арга хэмжээнүүд бий.

“Насны хишиг”, “Цалинтай ээж” гэх мэт хөтөлбөрүүдийг буцаах вий гэдэг айдас байсан. Тэгвэл нийгмийн хамгааллын чиглэлийн хөтөлбөрүүдийг хэвээр үлдээсэн байна. Одоо татварын асуудал ярьж байгаа. Хэрэв энэ нөхцөлийг хүлээж авахгүй гэвэл ОУВС-гийн хөтөлбөрт заавал хамрагдах ёсгүй гэж үзэж байгаа юм билээ. “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т заавал ор гэсэн зүйл байхгүй. Бидний зүгээс л үүнээс өөр зам алга, өр шир тулчихсан, эдийн засаг хүнд байна гээд хандсан шүү дээ. Тэрнээс биш ОУВС заавал хөтөлбөрт ор гэж шахаагүй.

Гурван жилийн хугацаатай хөтөлбөрт ороод төсвийн хүндрэлээс гарч чадвал зээлээ төлөөд л гарч болно. Заавал гурван жил болохгүй ч байх боломжтой. Хөтөлбөрийн хүрээнд авсан хөнгөлөлтгэй зээлээ эргүүлээд төлчихвөл, хэзээ ч гарч болно. Өөр гарц гаргалгааны хувьд үүнээс өөр хувилбарыг хэн ч хэлж чадахгүй байна.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдалгүй эдийн засгийн хүндрэлээс яаж гарах алхмыг шүүмжилж буй хүмүүсээс асуусан ч тоймтой хариу хэлж чадахгүй байгаа. Ямар тооцоо судалгаагүй уул уурхайн түүхий эдийн ханш өсөх хандлагатай гэхээс өөр зүйл ярихгүй юм. Өнгөрсөн найман сарын хугацаанд өөр гарц хайж үзсэн үү гэвэл, үзсэн. Эцэст нь ОУВС-гийн энэ хөтөлбөрт орох зөв гэдэг дээр санал нэгдсэн.

-Сөрөг хүчний зүгээс төсвийн тодотголд уул уурхайн бүтээгдэхүүиий үнийг боломжит зах зээлийн ханшаас доогуур тооцоолсон байна гэж шүүмжиллсэн. Үнэхээр дэлхийн түүхий эдийн зах зээл дээр эерэг хандлага гарч байна. Энэ боломжийг орхигдуулж байгаа хэрэг биш үү?

-Уул уурхайн бүтээгдэхүүний ханш өснө гэх таамаг дэвшүүлж, хий сайхан болно гээд тавьчхаж бопохгүй. Бидний өнгөрсөн хугацаанд гаргасан нэг алдаа энэ. Нүүрсний, алтны ханш өснө гэж тооцоолдог. Гэтэл түүхий эдийн биржид ханш нэг л өдөр унахад бүх зүйп дагаад нурсан. Тиймээс уул уурхайн түүхий эдийн ханшийг шүтэж амьдрах нь буруу гэдгийг өнгөрсөн хугацааны туршлага харуулж байна.

-Иргэднйн зүгээс тэтгэвэр нэмэх асуудлыг хамгийн нх асууж байгаа. Зарим гишүүдийн зүгээс ч эсэргүүцэж буйгаа илэрхийлэх болсон. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Аажмаар шилжинэ гэж тайлбарлаж байгаа. Эрэгтэй хүн 2026, эмэгтэй нь 2036 он гэхэд шилжинэ гэж тусгасан. Энэ үнэхээр боломжгүй гэвэл 2036 оноос өмнө зохицуулалт хийж болно биз. Нийгмийн даатгалын сан хоосорчихоод байна шүү дээ. Аргагүй л ийм хувилбар дээр бууж байна. Үнэхээр Нийгмийн даатгалын сан мөнгөтэй болж, хүндрэлээс гарч чадвал тэтгэврийн насыг нэмэх албагүй.

-Нөгөө талаар хүн, амын орлогын албан татварыг нэмэх асуудал яригдаж байна. Засгийн газраас асуудалд ямар тайлбар өгсөн бэ? Таны зүгээс үр дагаврыг нь хэрхэн харж байна?

-Миний хувьд үүн дээр эргэлзэж байгаа. Мөн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах асуудлыг зөөлрүүлэх боломж бий эсэхийг асуусан. Засгийн газрын нөхдүүд үүнээс өөр арга зам байхгүй гэж тайлбарлалаа. Гол нь ингэж олон талаас нь ярьсаар байгаад хөтөлбөр ч үгүй болох вий гэх айдас байгаад байна. Хурдхан хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлээд явахгүй. Зөв, буруу гэсээр бүхэл бүтэн найман сар цэц бупаалдлаа. Хугацаа л алдсан.

Дээр нь олон улсад орно гэдэг ойлголт өгөөд БНХАУ- тай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцлээ сунгууллаа. Валюгын сангийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж сурталчлаад өнгөрсөн сарын 21-нд төлөх байсан 580 сая ам.долларын өгпөгийг сунгасан. Одоо түншүүдээ хуурч болохгүй шүү дээ. Монголчуудыг хэлсэн зүйлээсээ буцдаг гэх зүйлийг гаднынхан хангалттай ярьж байгаа. Тиймээс хөтөлбөртөө ороод, хурдан хэрэгжүүлээд явахаас өөр замгүй болсон.