Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хөтөлбөрийг 2017- 2019 он, 2020-2025 он хүртэл хоёр шаттай, нийт 9.9 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрийн эхний зорилт нь байгаль орчинд ээлтэй үр ашигтай техник, технологийг нэвтрүүлэх замаар бохирдлын эх үүсвэрийг багасгаж түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хязгаарлахад чиглэх аж. Үүний дараа хот байгуулалт төлөвлөлтийг боловсронгуй болгох, дэд бүтцийн байгууламжийг оновчтой бодлогоор хэрэгжүүлэх, орон нутгийг хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулах юм байна. Түүнчлэн агаар орчны бохирдлыг бууруулах, удирдлага зохицуулалт, санхүүжилтийг бүрдүүлэх, хариуцлага урамшууллын тогголцоог бий болгон иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд сургалт, сурталчилгааны ажлыг түлхүү хийх, хяналтын системийг эрчимжүүлэхэд анхаарна. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
Д.Оюунхорол: Хүнд амьдралтай айл өрхүүдэд хүү багатай, урт хугацаатай зээл олгоно
-Агаарын орчны бохирдлыг бууруулахад 9.9 их наяд төгрөг зарцуулах гэж буйд олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Өнгөрсөн жилүүдийнх шиг үр ашиггүй болчихвий гэх болгоомжпол иргэдийн дунд байна. Нийт санхүүжилтийг хэрхэн бүрдүүлж байгаа вэ?
-Сүүлийн 25 жил агаарын бохирдлын асуудпыг Монголын төр ярьж, маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл энэхүү асуудал Үндэсний хөтөлбөргүй явж ирлээ. Тиймээс анх удаа Үндэсний хөтөлбөр боловсруулсан. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдын ахалж байгаа Үндэсний хорооны 32 гишүүн, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, мөн эрдэмтэн судлаачдыг оролцууллаа.
Ингэснээр амьдралд ойр, нэн тулгамдсан асуудпыг шийдвэрлэхэд гарцыг нь зөв олж тодорхойлсон гэж үзэж байна. Нийт санхүүжилтийн 2.2 хувь буюу 201 тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсвөөс бүрдүүлнэ. Үлдсэн 7.1 наяд төгрөгийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс бүрдүүлэх юм. Мөн заримыг нь концессийн гэрээгээр хийж гүйцэтгэнэ.
-Хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм байна. Эхний ээлжид ямар ажлыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Эхний жилүүдэд ямар ажил хийх талаар бид ажлын төлөвлөгөөнд маш дэлгэрэнгүй тусгасан. Нэгдүгээрт, цэвэрлэх байгууламж барих. Хоёрдугаарт, нийслэлийн хогны төвлөрсөн гурван цэг агаар орчинг маш их хэмжээгээр бохирдуулдаг. Тиймээс хог боловсруулах үйлдвэрийг төр хувийн хэвшлийн түншлэлээр бариулах шаардлагатай.
Уг нь өмнөх жилүүдэд хогны үйлдвэр бариулахаар улсын төсвөөс санхүүжилт гаргуулсан ч тэр нь хэн нэгэн хүний халаасанд ороод дууссан байдаг. Эдийн засаг хүндрэлтэй ийм үед бүх зүйлийг төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх боломжгүй учраас төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан томоохон бүтээн байгуулалтыг зайлшгүй хийх шаардлагатай юм.
Өмнөх Засгийн газрынхан санхүүгийн хариуцлагагүй үйлдлээс үүдэлтэйгээр ард түмнийг өрөнд оруулсан. Тиймээс энэ алдааг дахин давтахгүйн тулд илүү хариуцлагатай, олон нийтэд ил тод, хийж хэрэгжүүлж байгаа ажлыг хянадаг тогтолцоотойгоор асуудпыг шийдвэрлэдэг байхаар төлөвлөгөө боловсруулсан. Агаарын бохирдол зөвхөн нийслэлчүүдийн асуудал биш. Утаатай байгаа арван аймагт дулааны цахилгаан станц барих шаардлагатай бөгөөд улсын төсвөөс 325 тэрбум төгрөгийг зарцуулна.
-Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудал юу болсон бэ. Ажлыг нь хэзээ эхлүүлэх вэ?
-Үүнийг шийдвэрлэхийн тулд тодорхой санхүүжилт хөөцөлдөн олон улсын хэмжээнд тендер зарлаж, гүйцэтгэх байгууллагыг хуулийн дагуу сонгон шалгаруулсан. 2017 онд баггаж цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлнэ.
-Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж байгаа. Тэгэхээр гэр хорооллынхон юу түлэх вэ. Өмнөх Засгийн газрын үед шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон?
-Гэр хорооллынхны 80 хувь нь түүхий нүүрс түлж, утаа гаргадаг. Дэлхийн олон улс оронд байгалийн хийгээ ашиглаж, халаалтын асуудлаа шийдвэрлэж байгаа маш олон туршлага бий. Тиймээс түүхий нүүрсийг халах хийн түлшний үйлдвэрт таван их наяд төгрөгийг төсөвлөсөн. Мөн гэр хороололд байгаа 220 халаалтын зуухыг татан буулгаж, төвлөрсөн халаалтад шилжүүлэх ажилд 91 тэрбум төгрөг зарцуулахаар тусгалаа. Нийт зуухны 91-ийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, бусдыг нь гадаадын зээл тусламжаар шийдвэрлэхээр тооцож хөтөлбөрт багтаасан. Мөн дизель түлшээр ажилладаг автомашиныг хориглох, улмаар олон улсын туршлагаас суралцаж автомашиндаа агаар шүүгч суурилуулах зайлшгүй шаардпагатай. Ингэснээр агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулна.
-“Ногоон зээлийн сан” бий болгох талаар хөтөлбөрт тусгасан байна билээ. Энэ нь ямар учиртай юм бэ. Агаар, орчны бохирдол бууруулахад хэрхэн нөлөө үзүүлэх вэ. Тодорхой мэдээлэл өгнө үү?
-Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт маш хүчтэй бий болж байгаа учир “Ногоон сан”-г байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Үүнд манай улс гишүүнээр орсон. Учир нь, Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт маш хүчтэй явагдаж байна. Тухайлбал, цөлжилт, дулаарал, гол мөрөн ширгэх зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн сөрөг нөлөө их гарч байгаа учраас “Ногоон зээлийн сан”-гбий болгон олон улсын байгууллагуудад хандаж эхэлсэн.
Монгол Улс банкуудын холбоотой хамтран “Ногоон зээлийн сан”-г хэрэгжүүлэх менежмент хийх асуудпаар төсөл хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Гэр хорооллынхны дунд хүнд амьдралтай айл өрх олон бий. Тэдгээр өрх цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн боломжийгашиглажчадахгүй байна. Өөрөөр хэлбэл, халаалт худалдаж авч чадахгүй байна гэсэн үг. Тиймээс ийм айл өрхүүдэд зориулж “Ногоон зээлийн сан”-гаас хүү багатай, урт хугацаатай зээл олгох асуудлыг шийдвэрлэх гарцыг хайж байгаа юм. Эхний ээлжид Нидерландын Хөгжпийн банкнаас таван сая ам.долларын санхүүжилтийг бүрдүүлэхээр болсон.
Ж.Батбаясгалан: Хувийн хэвшлийнхний төрд итгэх итгэлийг сэргээнэ
-Гэр хорооллынхон түүхий нүүрс түлж агаарыг их хэмжээгэр бохирдуулдаг учир орон сууцжуулах шаардлагатай гэж үздэг. Үүнийг хөтөлбөрт хэрхэн тусгасан бэ?
-Үндэсний хөтөлбөрт Монгол Улсын Засгийн газраас Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамтай хамтарч хийх ажлуудыгтусгасан.2016оныарванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Улаанбаатар хот 1.4 сая хүн амтай болжээ. Үүний 60 гаруй хувь нь гэр хорооллынхон бөгөөд тэд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй орчинд амьдардаг гэсэн судалгаа гарсан. Агаар орчны бохирдлын эх үүсвэрийн хамгийн том шалтгаан энэ юм.
Орон сууцжуулах талаар ярихаар дэд бүтцийн асуудал лавхар хөндөгддөг ьид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэж, олон улсын байгууллагууд, зарим улс оронтой хийсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд томоохон ажлууд хийнэ. Тухайлбал, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил нэлээд эрчимтэй явж байна. Олон эх үүсвэрээс хөрөнгийн асуудлыг шийдэж хэрэгжүүлж буй ажил. Гэр хорооллын орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцэд хэсэгчилж холбох зорилт дэвшүүлж байгаа.
Хамгийн их хөрөнгө оруулалт хийж байгаа хэсгүүдээ төвийн дулаанд холбохоор болсон. Баянхошууг төвийн системд холбохоор том оврын 20 гаруй зуух төвийн системд давхар холбогдчихно. Үндэсний хөтөлбөрт инженерийн дэд бүтцийн чиглэлээр бичил дэд төвийн тоог нэмэгдүүлэх, инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжийг гэр хорооллын өрхүүдэд олгох ажлыг тусгасан. Гэр хороололд амьдарч буй иргэдийн дунд судалгаа явуулахад амьдарч байгаа орчиндоо дэд бүтэцтэй болох сонирхолтой гэж иргэдийн 70 орчим хувь нь хариулсан байдаг.
-Аж үйлдвэр, технологийн паркийг хөгжүүлэх талаар нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байдаг. Харин Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрт энэ талаар заасан уу?
-Нийслэлийн хэмжээнд Багануурын үйлдвэр технологийн парк, Эмээлтийн аж үйлдвэр технологийн парк, Налайхын барилгын материал үйлдвэрлэл түүнийг ложистикийн төвтэй нийлүүлэх гэсэн үндсэн гурван нэгж ажиллаж байгаа. Эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад дэд бүтцийн зарим хэсгийг хэрэгжүүлээд байна. Аж үйлдвэр технологийн паркыг төр, хувийн хэвшлийн хамтын дэмжлэгээр хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Зөвхөн Эмээлтийн үйлдвэр технологийн паркын ТЭЗҮ-ээс харахад 10 мянган ажпын байр бий болохоор тооцоо харагдаж байна. Эдийн засгийг тогтвортой, аж ахуйн нэгж иргэдийг орлоготой байлгах, агаар, орчны бохирдлыг бууруулахад ихээхэн нөлөөтэй ажил болно.
-Гэр хорооллын айл өрхүүд зуухны шинэ стандарт мөрдөхөөр боллоо. Өмнө нь стандарт баталж, иргэдэд зуух олгох ажилд их хэмжээний хөрөнгө зарцуулсан.
Гэтэл дахиад л шинэ стандартын зуух хэрэглэх болох нь. Үүнд хариулт өгнө үү?
-Зуухны шинэ стандартыг бид ирэх сарын 1-нээс мөрдөнө. Өмнөх стандарт нь зөвхөн халаалтыгшийдэхзорилготой байсан. Харин одоогийнх нь халаалт болон хоол хүнсээ бэлтгэх нөхцөлийг хамтад нь шийдвэрлэсэн. Дээрээс нь байгаль орчинд ээлтэй, бүрэн шаталтат, агаарт очих дэгдэмхий бодисыг бүурүулахдавүүталтай. Гэрээяаждулаалах. бохироо хаана хийх.д хог хаягдлёа Хаана хадгалах, зөөвөрлөх гэх зэрэгасуудал ямар ч стандартгүй. Эхпээд стандарттай болгох ажил өрнүүлж байна.
-Гэрийн дулаалга, зуух гэх зэргээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан ч үр дүн гараагүй нь иргэд, аж ахуй нэгжийн итгэлийг алдахад хүргэсэн. Гэтэл хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нэлээд ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Хувийн хэвшлийнхэн төрд дахин итгэхэд хүнд нөхцөл байдал хүлээж байх шиг?
-Тэр үнэн. Төр өөртөө итгэхэд ч хүнд болсон байсан. Саяхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өргөтгөсөн хурал хийлээ. Хурлаар биенээ шүүмжпэх, үгүйсгэх, итгэхгүй байх биш нэг зүг рүү харах нь чухал гэдэгт санал нэгдсэн. Нэгагаараарамьсгалжбайгаа, агаарын бохирдлыг үүсгэгчид, хохирогч нь өөрсдөө гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Тиймээс үүнд олон нийтийг татан оролцуулах замаар асуудлаас гарах нь зүйтэй гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Засгийн газар хамтран богино хугацаанд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулсан. Үнэнийг хэлэхэд, өнгөрсөн хугацаанд төр хувийн хэвшлийнхний итгэлийг алдчихсан юм.
Тендерээр ордог хуультай байхад концесс гэдэг жагсаалтад оруулаад барьж, шилжүүлэх нөхцөлтэйгөөр явуулж ирсэн. Энэ нь 30-40 хувийн илүү зардпаар төр, хувийн хэвшил ажиллаж ирсэн гэсэн үг. Ерөнхий сайд Монгол Улс таван төсөвтэй байж байгаад нэг төсөвтэй болсон гэдгийг төрийн бүх байгууллагад ажиллах үеэрээ онцолсон. Аймаг бүр тус тусдаа концесс, Монгол Улсын төсөв ч даахааргүй их жагсаалт баталчихсан. Үүнээс улбаатайгаар төр, хувийн хэвшил гэдэг ойлголт буруу тийшээ эргэж, итгэл алдарсныг засч залруулах чиглэлд дорвитой ажил хийнэ.