С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар Ерөнхийлөгчид хандлаа
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр "Ардчиллын алтан хараацай, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр болсон байна.
Миний бие Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд өөрийн тойргийн иргэд энэ аймшигтай хэрэгт холбогдон, ял шийтгэл авч урт удаан хугацаанд хоригдохоор болж байгаад гүнээ харамсаж байна.
Шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг гэх үүднээс нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг шүүх эрх надад байхгүй.
Гэвч өнөөг хүртэл иргэд сонгогчдоос уг хэрэгтэй холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтүүдийг ирүүлсээр байна.
/Тухайлбал, шүүх хурлыг хаалттай хийж байна, хэргийн захиалагч нь тодорхойгүй, хэргийн амьд гэрч гэгдэх Д.Булганы өгсөн мэдүүлэг нь шүүгдэгчийн нөхцөл байдлыг дээрдүүлсэн, эсвэл дордуулсан талаар мэдэхийг хүсч байгаа тухай./
Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчөд хандаж хуулиар шууд хориглосон онц нууцын зэрэгтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан Ажлын хэсэг байгуулах зарлиг гаргаж өгөх хүсэлт хүргүүлж байна" гэдгээ мэдэгдлээ.
Энэхүү Ажлын хэсгийн дүгнэлтээр олон нийтийн дунд үүссэн эргэлзээнд бага ч болов хариулт авч чадна гэж үзэж байгаа аж.
Албан хүсэлт: