“Гудамж ” төсөл, авто зам барилгын гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзлаа
Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа авто зам төслүүдийг хэрэгжүүлэгч “Гудамж ” төсөл, авто зам барилгын гүйцэтгэгч компанийн төлөөлөл
2017.01.27

“Гудамж ” төсөл, авто зам барилгын гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзлаа

Хөгжлийн банканд хийсэн шалгалттай холбоотой намын бүлгийн ажлын хэсгийн санал дүгнэлтийг  олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил гаргаж танилцуулж байгаатай холбогдуулан  Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа  авто зам төслүүдийг  хэрэгжүүлэгч  “Гудамж ” төсөл,  авто зам барилгын гүйцэтгэгч компанийн  төлөөлөлтэй уулзлаа.

 Дээрх ажлын хэсгийн санал дүгнэлт нь  авто зам барилгын үндэсний олон компаниудын нэр хүндэд халдан нийгэмд буруу ойлголт өгч байгаагийн зэрэгцээ, зарим компаниуд одоог хүртэл санхүүжилтээ авч чадаагүй банкны өрөнд орж хохирсоор байгаа бодит байдлын талаар ярилцаж цаашид энэ талаар хэрхэн ажиллах талаар санал солилцон хамтран ажиллахаар тохирлоо.