2017.01.26

Хэнтий хан уулыг бүхлээр нь бус нэг оргилыг нь Бурхан халдун уул гэж нэрлэнэ

УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн барьсан  “Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгийг хийлээ. 

Гишүүдийн 89.8 хувийн саналаар дэмжлээ. 

М.Энхболд " Оруулж ирсэн асуудлынхаа нэрийг зөв оруулж ирэх ёстой байсан юм. Хан хэнтий уулыг бүхлээр нь бус нэг өндөрлөгийнхөн нэрийг өөрчлөж байгаа гэдгээ ойлгомтой оруулж ирэх ёстой байсан. Дараагийн хэлэлцүүлэг дээр байнгын хороо дээр үүнийг анхаараарай" гэв.