Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид
2017.01.17
"Алангуа эхийн сургааль" хөшөөний загварыг нэр дэвшигчдэд дурсгал болголоо
“-Та нар ганц ганцаар салбал нижээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Хэрэв эв эеэ нэгтгэвэл багласан таван сум мэт бэх болж хэнд ч хялбар дийлэгдэхгүй болно” гэсэн Алунгуа эхийн таван хөвүүндээ захисан сургаалыг дээдэлсэн хүндэтгэлийн хөшөө Дархан хотын төв талбайд 2015 онд сүндэрлэсэн.
Тэгвэл Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн Дархан хотноо хийсэн уулзалтын үеэр Дархан-Уул аймгийн намаас “Алангуа эхийн сургааль” хөшөөний загварыг нэр дэвшигчдэд дурсгал болгон хадгалууллаа.
Ардчилсан намын шинэчлэлийн эхлэл болсон намын даргын сонгууль, эв нэгдлийн буухианд оролцож байгаа нэр дэвшигчдийг хаана ч очсон намынх нь гишүүд дэмжигчид эв нэгдэлтэй байхыг хүсэж байгаа юм.