
2017.01.06
ЦЕГ-ын дарга Ө.Энхтөрд тэргүүн комиссар цол олгов
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар томилогдсон Ө.Энхтөрд тэргүүн комиссар цол гардуулав.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Ө.Энхтөрд тэргүүн комиссар цол хүртсэн явдалд баяр хүргээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах үйл хэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллахыг захисан юм.