УИХ-ын гишүүн Н.Учрал
2017.01.05

Н.Учрал: Хууль зүйн байнгын хороо зарчмын зөрүүтэй 55 саналыг УИХ-д хүргүүлж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралданаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд тогтоолын төслийн талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

"Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21,2-т заасны дагуу Үндсэн чиглэлийн төслийг бусад Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж, санал дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн.

Хууль зүйн байнгын хороо 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дээрх УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүд болон Байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцсэн болно."