Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2017.01.05

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2017 оны 1 сарын 5 ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийн тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тус тогтоолын төсөлтэй холбогдуулан 56 зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Ундармаа, Ц.Цогзолмаа, Д.Цогтбаатар, Ё.Баатарбилэг, Л.Болд, Я.Содбаатар, Г.Занданшатар, С.Чинзориг, Ц.Нямдорж, Ц.Гарамжав, О.Баасанхүү, Н.Оюундарь, Г.Мөнхцэцэг нар зарчмын зөрүүтэй асуудал дээр асуулт асууж, хариултаа авав. 

Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийн тухай” тогтоолын төслийг зарчмын зөрүүтэй ойлголтыг залруулж оруулж ирүүлэх шаардлагатайг хэлж эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.