Шинэ оны анхны чуулганаар 10 гаруй асуудал хэлэлцэнэ
Шинэ оны анхны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх 10 гаруй асуудлыг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа. Тухайлбал,
- Монгол Улсны хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Захиргааны хариуцлагын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулиудын төсөл хэлэлцэх эсэх
- УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх
- ОУ-ын гэрээний тухай хуулийг хүчингүй болгохыг тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх
- Дипломат албаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Гамшгаас хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх
- Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх
- Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх гэсэн арван асуудлыг хэлэлцэх юм байна.
Хэлэлцэх асуудлаар УИХ гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Я.Санжмятав нар санал хэлсэн юм.
Тухайбал, УИХ-ын гишүүн Я.Санжмятав: "Дипломат албаны тухай хуулийг батлахтай холбогдуулаад хоёр Элчин сайдын яам, хоёр Консулын газрыг татан буулгах тухай бүлгүүд зөвшилцөж ярьсан зүйл бий. Ирэх жилээс томоохон судалгаа хийж байж зохицуулалт хиймээр байгаа юм. Тиймээс энэ хуулийг батлах тухай асуудлыг хойшлуулах тухайд олонхи бодолцож үзэх хэрэгтэй" гэлээ.