О.Баасанхүү: 45 нас хүрсэн, Монгол Улсын уугуул иргэн хэнийг ч хамаагүй нэр дэвшүүлье л дээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.01.04

О.Баасанхүү: 45 нас хүрсэн, Монгол Улсын уугуул иргэн хэнийг ч хамаагүй нэр дэвшүүлье л дээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг орхиж гарсан О.Баасанхүү гишуунээс тус төсөлтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр энэ өдөр дээрх төслийг хэд хэдэн ундэслэлээр эсэргууцэж буйгаа намын зарим гишүүний хамт илэрхийлж, мэдээлэл хийгээд байсан юм.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг ямар үндэслэлээр дэмжих боломжгүй гэж үзэж байна вэ?

Юуны түрүүнд Үндсэн хуулиа харах ёстой. 45 нас хүрсэн, Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй. Хүнийг нам, нийгмийн гарлаар нь гадуурхахгүй гээд Үндсэн хуульд заачихсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь аль нэг намын гишүүн байхыг Үндсэн хуулиар үүрэгжүүлээгүй. О.Дашбалбар агсан бие дааж нэр дэвшин, УИХ-ын гишүүн болоод Монголын уламжлалын нэгдсэн намд орж, Ж.Гомбожав гуайг тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байсан.

Улмаар УИХ-дсуудал бүхий нам гэдэгнь сонгуульд оролцсон, гишүүн нь сонгогдсон намыг хэлэх талаар тайлбар гарсан. Энэ тайлбараар бол одоогийн нөхцөлд гурван нам л нэр дэвшүүлнэ. Гэтэл уг төсөлд нэр дэвшигч нь заавал аль нэг намын гишүүн байх ёстой гэж тусгасан. Заавал өөрийн намын хүнийг нэр дэвшүүлнэ, өөр намын хүнийг болохгүй гээд хатуу заачихсан.

Энэ нь Үндсэн хууль болон сонгуулийн тогтолцоог бүхэлд нь зарчмын алдаатай болгон харуулахаар байгаа юм. Үүгээрээ Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийн бололцоог хязгаарлаад байна. Ерөнхийлөгч бол намаас үл хамааран бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Төрийн тэргүүн.

Тийм ч учраас Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол Улс нэг тойрог болдог. Парламентад суудал бүхий нам зөвхөн нэр дэвигүүлэх эрхийг л эдэл- дэг. Тодорхой хэлбэл, гурван сая хүнээс гурав нь л Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөнө. Харин сонгох эрх нь ард түмний гарт байгаа. Сонгогдсон хүн нь хүссэн ч, эс хүссэн ч намын гишүүнээсээ сайн дураар татгалздаг шүү дээ.

-Үүний ард ямар эрх ашиг нуугдаж буй гэж харж байна вэ?

Ардын нам л хүнээ дэвшүүлье гэж байна шүү дээ. Парламентад суудалтай гурван намын төлөөлөл сууж ярилцах боломж өгсөнгүй. Миний эгдүүцээд байгаа шалтгаан ердөө л энэ. АН, МАН чинь бөх, дуучин нэр дэвшүүлж болдог нам шүү дээ. 45 нас хүрсэн, Монгол Улсын уугуул иргэн л бол хэнийг ч хамаагүй нэр дэвшүүлье л дээ. “УИХ-д суудал бүхий намаас 45 нас хүрсэн, Монгол Улсын уугуул иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн ганцхан өгүүлбэр оруулахыг л хүсээд байгаа юм. Тэр нь хэн ч байсан яадаг юм бэ. Яагаад гэвэл Монголын ард түмэн тэнэг биш.

-Одоо өөрчлөх гээд байгаа хуулийг ер нь хэр зэрэг үнэлдэг вэ?

Зарим буруу зүйлийг засах ёстой. Жишээ нь, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн 18 хоногт сурталчилгаа хийж болохгүй. Монгол Улс даяар танигдсан хүн юм чинь заавал олон хоног сурталчлах шаардлагагүй гэж яриад байгаа юм. Тэр хүн өөрийнхөө тухай биш, ирэх дөрвөн жил хийх ажлаа ярих гээд байна шүү дээ. Түүнээс биш, олонд хамгийн сайн танигдсан хүн гэвэл хошин урлагийнхан л байна биз дээ.