УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.01.04
О.Баасанхүү: Тэгш бус сонгууль болохоор байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Оны өмнө нэр бүхий УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан. Энэхүү хуулийн төслийг эсэргүүцэж О.Баасанхүү гишүүн мэдээлэл хийсэн.
Тэрээр хуулийн төсөлд Ерөнхийлөгчид нэр дэвших хүн төрийн жинхэнэ албан хаагч бол нэгдүгээр сарын 1-нээс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой гэж тусгажээ.
Гэтэл Ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сард болох бөгөөд одоо тус хуулийг баталсан ч дээрх заалтыг мөрдөх боломжгүй. Тэгш бус сонгууль. Ялангуяа суудалгүй намуудыг зөвхөн дэмжиж оролцоно гэж заажээ. Энэ нь оролцохгүй байсан ч болно гэсэн санаа байна хэмээв.