УИХ-ын гишүүн Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ
2016.12.19

Их түүхийн өлгий нутгийнхан оны шилдгүүдээ тодрууллаа

Их түүхийн өлгий нутаг болсон Хан хэнтийчүүд оны шилдгүүдээ тодруулан Хаан шонхор 2016 тэргүүн ёслолын ажиллагааг зохион явууллаа.

Их эзэн чингис хаан байлдааны тугандаа цагаан шонхор сүлд болгон тахидаг байсан учраас ёслолын ажиллагааг ийнхүү нэрийджээ. Тус ёслолд УИХ-ын гишүүн Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн БХЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ мөн урлаг соёлын олон алдартан хүрэлцэн иржээ.