"Мөнх тэнгэрийн бичиг-2016" нээлтэд БСШУС-ын сайд Ж.Батсуурь оролцлоо
2016.11.01

"Мөнх тэнгэрийн бичиг-2016" нээлтэд БСШУС-ын сайд Ж.Батсуурь оролцлоо

Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулж буй "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлтэд БСШУС-ын сайд Ж.Батсуурь оролцлоо. Тус үзэсгэлэн өнөөдөр /2016.10.28/-нд Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийсэн юм.  

2011 оноос уламжлал болгон зохион байгуулж буй тус үзэсгэлэн олон улсын хэмжээнд болон өргөжиж, таван улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцсоноороо онцлог байв.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат багш Ш.Чоймаа, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн н.Базаррагчаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлийн гишүүн, ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд, олон улсын Монгол уран бичлэгийн холбоо”-ны удирдах зөвлөлийн дарга Р.Отгонбаатар, ӨМӨЗО-ны Монгол уран бичлэгийн нийгэмлэг”-ийн тэргүүлэгч Б.Оргил, Буриад улсын Монгол уран бичлэгийн холбоо”-ны тэргүүн М.Я.Дамбаева, Халимаг улсын Монгол уран бичлэгийн холбоо”-ны тэргүүн Е.В. Бембеев нарын төлөөлөл оролцсон юм.

Тус үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлсэн бөгөөд шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулав. "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг Монгол Улсаас оролцсон уран бүтээлч Э.Анхбаярын “Оюунтүлхүүр” бүтээлд хүртээлээ. 

Харин үзэсгэлэнгийн тусгай шагналыг БНХАУ-ын ӨМӨЗО-оос оролцсон Баатарын “Монголын нууц товчоо” бүтээлд хүртээв. Мөн БСШУС-ын сайд Ж.Батсуурь үндэсний бичиг, соёлыг түгээн дэлгэрүүлж буй үйлсийг нь үнэлж ӨМӨЗО-ны “Монгол-Өвөрмонголын бизнес, эдийн засаг, соёлыг дэмжих холбоо”-ны дэд дарга А.Далангурав, Буриад улсын  “Тэнгэрийн бичиг” уран бичлэгийн холбооны дэд ерөнхийлөгч Маргарита, ӨМӨЗО-ны “Монгол уран бичлэгчдийн нийгэмлэг”-ийн тэргүүн Б.Оргил, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Отгонбаатар, Халимаг улсын “Заяасан бичиг” уран бичлэгийн холбооны тэргүүн Евгений нарыг шагнаж урамшууллаа.