Үзэсгэлэнд оролцсон уран бичээчид
2016.11.01

Мөнх тэнгэрийн бичиг өв соёлын үзэсгэлэн 2016 боллоо

Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт аравдугаар сарын 28-ны баасан гарагийн 12.00 цагт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхим нээлээ.

2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн өнөө жил олон улсын үзэсгэлэн болон өргөжиж, 5 улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцож байна.