Ж.Гантөмөр “Морио гуядав”
БСШУЯ-ны сайд асан Лу.Гантөмөр
2016.11.28

Ж.Гантөмөр “Морио гуядав”

АН-ийн дараагийн дарга тодруулах өдөр ойртсоор байна. Одоогоор дарга болох саналаа ил цагаан илэрхийлсэн лавтайяа 5-7 хүн байна. Тэдгээрийн нэг нь сайд асан Лу.Гантөмөр.

Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд цэнхэр дэлгэцээр ярьж, намаа шинэчлэх төлөвлөгөөгөө дуулгалаа. Үүнээс нь харвал намын даргын төлөө буухиандаа идэвхийлэн орж буй бололтой. Тэр намын шинэчлэлийн үндсэн таван зарчмыг чухалчилж байгаа бөгөөд тэдгээр нь нэгт, үзэл бодолдоо үнэнч нам болох ёстой.

Энэ нь бодлогын нам байхыг хэлнэ. Хоёрдугаарт, алсын хараатай нам болох ёстой. Гуравдугаарт. гишүүдийн, олон нийтийн нам болох шаардлагатай. Дөрөвдүгээрт ямар ч фракцгүй, нээлттэй нам болох хэрэгтэй. Тавдугаарт иргэдээ сонсдог нам болох учиртай гэж буй. Ямартай ч сайд асан АН-ын анхан шатны байгууллагууд Их хурлын төлөөлөгчөө тодруулж буй энэ өдрүүдэд мориндоо “ташуур” өглөө.