Л.Болд: Оффшортонгуудад алганы амт үзүүлнэ
УИХ-ын гишүүн Л.Болд үе үеийн төрийн албанд томилогдож, хурган даргаас эхлээд “хонь”, “хуц” болтол сэтэр зүүсэн “төрийн элч” нарыг сандаргах тактик хэрэгжүүлэхээр мэрийж байна.
Тэрбээр оффшор бүсэд данс эзэмшихтэй холбоотой харилцааг зохицуулах агуулга бүхий хуулийн төсөлтэй холбогдуулж “Нэмэлт өөрчлөлтийг харж байхад өмнө нь Монгол Улсад оффшор дансыг хориглосон хууль тогтоомж байгаагүй юм шиг ойлгогдоод байна. Хэрэв нийгэмд ингэж ойлгуулбал маш эрсдэлтэй, Офшшор данстай хувь хүн, компани гэлтгүй бүгд л энэ бүсэд данстай бол түүнийгээ мэдүүлж тайлбарлах хэрэгтэй.
Энэ хууль гарахаас өмнөх асуудлыг тооцохгүй, энэ хуулийг батлагдсанаас хойш оффшор данс нээлгэсэн бол хариуцлага тооцно, хориглоно гэвэл маш буруу” хэмээсэн. Харамсалтай нь манай улсад нэг нэгнийхээ гадаад дансан дахь халаас руу өнгийж, хөвөрсөн утасны үзүүрийг олж барих чин зоригийг үгээр биш үйлдлээр хийх хүн өдрийн од шиг ховор. Иймээс ч Л.Болдын үг хаданд хашгирсан цуурай мэт замхрах вий.