Оффшорыг дэмжинэ, дэмжихгүй
УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Н.Учрал нар
2016.11.16

Оффшорыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг, сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд оффшортой холбоотой асуудлыг зохицуулахаар заасан юм. Тодруулбал, Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ, эсхүл нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үед гадаад улсад өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож байгаа юм.

Эл төсөлд хууль тогтоогчид эсрэг, тэсрэг байр суурь илэрхийлсээр байна. “VS” буландаа УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Н.Учрал нарын байр суурийг онцоллоо.