Ж.Бямбадоржийг улируулан томиллоо
2016.11.17

Ж.Бямбадоржийг улируулан томиллоо

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр томилох тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа. Тогтоолын төслийг батлах тухай санал хураалтад 50 гишүүн оролцож, 96 хувийн саналаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр Ж.Бямбадоржийг улируулан томиллоо.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн: Ж.Бямбадорж:

"Монгол төрийн энэ өндөр албан тушаалд итгэл үзүүлж, дахин томилсон явдалд та бүхэнд талархал илэрхийлэхийн ялдамд үүргээ урьдын адил үнэнч шударгаар биелүүлнэ гэдгээ амлаж байна. Хүний эрхийн асуудал бол хүн бүрийн асуудал байдаг. Тэр дундаа Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн нь нэр төртэй, басхүү хэл ам дагуулсан алба юм. Энэ албаа нэр төртэйгээр хаших болно."