Эдийн засгийн байнгын хороо
2016.11.16

Ц.Даваасүрэн: Гадаад худалдааны тэнцэл ирэх жил ямар байх вэ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан боллоо. Гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн эдийн засаг валютын нөөц, бодит байдал дээр ашигтай гараад байгаа эдийн засгийн нөхцөл байдлын талаар асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндсэн чиглэл дээр макро эдийн засгийн төлөв байдал ер нь гадаад худалдааны тэнцлийг юу гэж үзэж байгаа вэ. Сая мөнгөний бодлого дээр нэг зүйл яригдлаа.

Үнэхээр ачуулаад байгаа юмаа харахаар экспортоо тооцоод гаднаас авч буй импортоо хасахаар манайх бол 2 тэрбум долларын ашигтай харагдаад байгаа юм. Уг нь бол валютын нөөцтэй байхаар валютын ханш өсөхөөргүй харагдаж байгаа.

Ц.Даваасүрэн: Валютын ханш зах зээлээрээ зохицуулна гээд хариуцлага хүлээх эзэн байдаггүй.

Ажлын хэсэг: Хуулиараа ханш хатуу биш чөлөөтэй байна гэсэн тодорхойлолт хуулинд байгаа.

Гэтэл үнэн хэрэг дээрээ Оюутолгойгоос ачуулсан юм чинь тооцогдоод байгаа мөртлөө буцаж орж ирдэггүй. Тэгэхээр та нар үүнийг юу гэж үзэж байна вэ. Жишээлбэл гадаад худалдааны тэнцэл ирэх жил ямар байна гэж үзэж байна вэ. Мөнгө нь орж ирэхгүй, манай дансаар дамжихгүй байна.

Манай валютын нөөцөд хувь нэмэр оруулахгүй байна. 2 тэрбум доллараас 100 сая тэрбум доллар л орж ирж байгаа болов уу. Бусад нь орж ирэхгүй байна шүү дээ. Энийг юу гэж үзэж байна вэ та бүхэн.Гадаад худалдааны тэнцэл ашигтай гэж яриад байна. Тийм л дээ харахаар тийм л байгаа.

Харин бодит байдал дээр мөнгө нь орж ирэхгүй байгаа учир алдагдалтай л байгаа ийм учраас бид валютын нөөцгүй валютын ханш чинь тэнгэрт хадлаа. Энэ үндсэн чиглэлд гадаад худалдааны тэнцлийг бид яаж тодорхойлсон байгаа вэ.

Сангийн яам: Гадаад худалдааны тэнцэл бол яах аргагүй тэрбум орчим долларын ашигтай гараад байгаа юм. Энэ нь бол яалангуяа Оюутолгойн зэсийн баяжмал орж байгаа. Манайхаас экспортолж байгаа нүүрс орж байгаа. Алт мөн адил орж байгаа. Газрын тос төмрийн хүдэр гээд бүх эрдэс баялагийн бүтээгдэхүүнүүд бол орж байгаа.

Монгол улсад орж ирэх орлогын хэмжээ гээд аваад үзэхэд энэ нь янз бүр байдаг. Бид нар 15 оны байгууллагуудын балансад тооцоо хийж үзэж байсан. Тэгэхэд зэсийн баяжмал дээр 53,7 хувь нь бол эргэж орж ирсэн тооцоо мэдээлэл байдаг энэ Оюутолгой Эрдэнэт хоёр нийлээд юм хамгийн өндөр орж ирсэн нь боловсруулаагүй алтан дээр 90 гаруй хувь нь эргэж орж ирсэн байдаг.

Нийт дүнгээр нь авч үзвэл 50 гаруй байдаг. Газрын тос дээр бол 53,8 гэсэн байна энэ нь тойм тооцоо ялангуяа зөвхөн уул уурхайн компаниуд маань өөр өөр чиглэлтэй байдаг учраас тэр чиглэл болгоноор нь салгаж хараагүй хараахан мэдээллийг авч чадаагүй байна.