Долларын ханш хэзээ сулрах вэ?
Долларын ханш яагаад өсөх болов үүнд Засгийн газар Монгол банк хоёул ойлгомжгүй байдлыг эдийн засагт бий болгосонтой холбоотой гэж дүгнэлээ.
Экспортын орлого буурч валютын хомсдол бий болсон нь ойлгомжтой боловч ханш өсөх эрсдэлийг тооцоолж чадсангүй. Дэмий л гар хумхин суулаа гэж буруутгах үндэслэл байгаа юм.
Засгийн газар, Төв банк эдийн засгийн нөхцөл байдлаа ил тод зарласан нь ил тод байх санаачилга ч эдийн засагт шок үүсгэсэн гэж тайлбарлалаа. Товчхондоо хэлэхэд валютын ханшийн өсөлтийн суурь болжээ.
Долларын өсөлтийн тухайд гишүүд өөр өөрсдийн зүгээс тайлбарлаж байр сууриа илэрхийлж байна. Эдийн засгийн бодлогогүй мэдэгдэл, бодлогогүй хуваарилалт, хариуцлагагүй мэдэгдэл бодлогыг гишүүд эрс шүүмжлэв. Шүүмжлэлтэй хандахын сацуу гишүүд гарцуудыг эрэлхийлж байна.