2016.11.01

Нийслэлийн Амгалан амаржих газрын орны тоо 200 болж нэмэгдлээ

Амгалан амаржих газрын орны тоо 50-иар нэмэгдлээ. Ингэснээр эх, нярай, эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүлээгдэл, чирэгдлийг буурч,  чанар, хүртээмж нэмэгдэн иргэдэд ээлтэй  орчин бүрдэж, орны  хүлээгдэл эрс багасах аж.

Ийнхүү Нийслэлийн Амгалан  амаржих газар  нь 150 ортойгоор Баянзүрх, Сүхбаатар, Багахангай дүүргийн 450 000 хүн  амд үйлчлэх эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээгээ 200 ортойгоор хүргэхээр боллоо.