МБЗ: Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ?
Өнөөдөр Монголын Бизнесийн Зөвлөл Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ сэдэв дор сарын уулзалтаа зохион явууллаа. Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Д.Мөнх-эрдэнэтэй тус асуудлаар ярилцлаа.
-Хөрөнгө оруулагчдад тулгамдаад буй бэрхшээл нийслэлийн зүгээс, нийслэл талд ямар харагдаж байгаа бол ?
Юуны өмнө ихэнх хөрөнгө оруулагчдын өмнө тулгамдаж байгаа асуудал бол байгуулсан гэрээгээ зөрчдөг, нөгөө талаас шүүхийн шатанд, төр захиргааны байгууллагын түвшинд ялгаварлаж ханддаг ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд ийм гомдол гардаг. Нөгөө талаас төр захиргааны байгууллагуудын түвшинд ил тод нээлттэй байдлаас тэр бүр хангалттай биш байна. Энэ байдлаас болоод сэтгэл ханамж хангалтгүй байна.
-Ер нь зөвлөл байгуулагдаад удаагүй ч гэсэн үйл ажиллагааны ерөнхий чиглэлийн бусад ижил төсөөтэй байгууллагуудыг бодоход ялгаатай байдал нь яг аль тал руугаа илүү чиглэж байна вэ ?
Нийслэлийн засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлээд эхэлсэнээс энэ оны 9- сарын 30 нд Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан.
Энэ зөвлөлийн үндсэн чиг үүрэг гурван хүрээнд байгаа нэгдүгээрт нийслэлийн нутаг дэвсгэрт хөрөнгө оруулсан дотоод гадаад хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн бол тэр гомдлыг хянан хэлэлцээд хуулийн хугацаанд нь хуулийн дагуу шийдвэрлэх, хоёрдугаарт гомдлыг хянан хэлэлцэх хугацаанд хууль тогтоомжийн хувьд зөрчилтэй гэж үзвэл хийдэл ойлгомжгүй зүйл байвал үүнийг залруулах талаар санал боловсруулахаас эхлээд шат дараатай ажлуудыг хийнэ.