”Эрдэнэт”-ийн асуудалд О.Баасанхүү гишүүн хүч нэмнэ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.10.28

”Эрдэнэт”-ийн асуудалд О.Баасанхүү гишүүн хүч нэмнэ

Сүүлийн үед "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь тойрсон асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ асуудлыг нэлээд хүчтэйгээр гаргаж тавиад байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ талаар "Өнгөрсөн жил  Ч.Сайханбилэгт “Чи Эрдэнэтийн 49 хувийг хувийн компаниад өгөх гэж байгаа бол би ард түмэнд өгнө шүү” гэж хэлээд мэтгэлцээнд би дуудсан.  Хэрэв Ч.Сайханбилэг мэтгэлцээнд ялах юм бол би гишүүн байхаа болъё гэдгээ ч хэлж байсан. Гэвч бусдын доог тохуу болоод л өнгөрсөн штээ. Сонгуулийн  сурталчилгаа эхлэхэд Эрдэнэтчүүдэд мөн л энэ тухай  хэлсэн. Гэвч Эрдэнэтчүүд надад итгээгүй.

Зарим нь бүр уурласан. Одоо МАН-д Эрдэнэтийн хувь заяаг шийдвэрлэхэд бүх эрх нь байна. Тэд 65-уулаа,  үндсэн хуулиа  ч өөрчилж болно. Буруу гэвэл бурууг нь засаад зөв болгохын төлөө явж болно.  Харин би нэг л зүйл тэднээс хүснэ. Эзэн нь хэн байх нь Эрдэнэтчүүдэд хамаагүй. Харин урьдынхаасаа хэд дахин илүү ажиллана гэдэг баталгааг  л гаргаж өг гэдгийг л хэлж байгаа. 

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой баримт, фактууд Ц.Нямдорж гуайгаас  илүү надад хангалттай их байна. Би 2013 оноос хойш судлаад явж байна. Одоо үүнд цэг тавих цаг нь ирсэн. Б.Болор, Эрдэнэбат, Ч.Сайханбилэг нарын нөхдөд хариуцлага тооцох ёстой. Яагаад гэвэл ард түмэнд өгөх ёстой атал тэд өгүүлсэнгүй. Энэ нөхдөд хуулийн хариуцлага оногдуулж ял шийтгэл өгмөөр байна. Монголын ард түмэн даанч хүлцэнгүй юм. Би энэ асуудлын араас  хуулийн хүрээнд эцсийн хүртэл явна" хэмээсэн байна.