Тэлмэний ДЦС-ын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ
2016.10.20

Тэлмэний ДЦС-ын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

Завхан аймгийн Тэлмэн сумын 100 мВт-ын ДЦС. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын арга хэмжээ өчигдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Хүрэн талын хөндийд боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

Одоогоос долоон жилийн өмнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн 60 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих суур судалгааны ажлыг эхлүүлж байв. Тухайн үед цэвдэг ихтэй, газар хөдлөлийн хоёр том хагарлын бүсэд хамаарсан учир байршлыг өөрчлөх шаардлагатай гэж үзэн өнгөрсөн хугацаанд асуудал шийдэгдэхгүй уджээ.

Өнөөдөр харин Тэлмэн сумын Хүрэн талын хөндийд баригдахаар болж байгаад нутгийнхан сэтгэл өндөр байна. Төслийн суурь судалгаа. ТЭЗҮ. төсөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэрэг ажлыг Шинэ Азиа" грүпп хийж гүйцэтгэжээ. Тус группын Ерөнхийлөгч Төрбаяр ‘Бид урт удаан хугацаанд амаргүй замыг туулсны эцэст бүтээн байгуулалтын ажлын эхлэлийг тавьж байна.

2009 онд Хөвсгөл аймгийн Монгойн голын уурхайд анхны нээлтээ хийж байлаа. Тодорхой учир шалтгааны улмаас тухайн үед ажил бүтээгүй. Харин өнөөдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Хүрэн талын хөндийд бүтээн байгуулалтын ажлын эхлэлийг тавьж байгаадаа туйлын их баяртай байна.

Өнгөрсөн хугацаанд шантармаар үе бишгүй байсан. Нутаг орноо. Завхан аймгийн ард иргэдийн төлөө гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүсийн хичээл зүтгэлийн үр дүнд бүтээн байгуулалтынхаа ажлын эхлэлийг тавилаа” хэмээн нээлтийн ёслолын үеэр хэллээ. Тэлмэн ДЦС. түүн дээр суурилсан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн парк ашиглалтад орсноор орон нутагт 500 гаруй ажлын байр бий болох ажээ.

Үүнээс гадна Завхан. Говь-Алтай,Увс зэрэг баруун 10 аймгийн хэрэглэгчид найдвартай эрчим хүчээр хангагдах. баруун бүсийн эрчим хүчний зардалд улсын төсвөөс гаргадаг татаас буурах, ард иргэдийн нөхцөл сайжирч хөдөөнөөс хот руу шилжигсдийн тоо буурах. жижиг дунд үйлдвэрлэл хөгжих гээд үр өгөөжийг нь дурьдаж барамгүй юм. Мөн малын түүхий эдийг боловсруулж. эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон үйлдвэртэй болох юм байна.

УИХ-ын гишүүн. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Тазар эхийн өгөөж хишгийг цогцлоосон налгар намрын сайхан өдөр Завхан аймагт томоохон бүтээн байгуулалтын ажил эхпэх өдөр тохиож байна. Ирэх он жилүүдэд Завхан аймагт баруун бүсийг манлайлсан их бүтээн байгуулалтын ажил эхпэх гэж байгаа нь сайхан байна.

Энд орчин үеийн цэвэрлэх байгууламж бүхий үйлдвэр технологийн парк байгуулагдаж. суурьшлын томоохон суурин байгуулагдана гэж төсөөлж байна. Ажил амьдрал оргилсон. ажилчин хүний хөдөлмөөр баялаг бүтээсэн. ашиг орлого ундарсан. хүн олон хөлхсөн сайхан газар болно гэдэгт би итгэж байна.

Малын түүхий эдээрээ эцсийн бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэртэй болохоор орон нутагт олон хүн орлоготой болно. Засгийн газраас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний алхам энэ нээлтийн үеэр тавигдлаа гэж бодож байна. Эдийн засаг уналтад орж. гаднын хөрөнгө оруулагчид татарсан энэ үед зориглож Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа хөрөнгө оруулагчдад талархал илэрхийлье" гэв.

Тэлмэний ДЦС-ын төслийн хөрөнгө оруулагчаар Хонконгийн “Вlue Осеап Согрогаtе limited '' корпараци ажиллаж байгаа бол төслийн гүйцэтгэгчээр БНХАУ- ын дулааны цахилгаан станцын барилгын салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг “СЭПКО" компани ажиллаж байна.

Тус корпорацийн тэргүүн дэд захирал Ван Шаокү “Энэ төсөл Монголын нийгэм эдийн засагт ямар чухал үр өгөөжтэйг мэдэх учир монголчуудын илтгэлийг алдахгүй. Хууль. дүрэм журамд нийцүүлэн чанарын өндөр төвшинд ажиллах болно” гэлээ. Уг төслийн эхний блокийг 2018 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулж. 2019 онд гүйцэтгэлийн ажлыг 100 хувь дуусгана хэмээн төсөл хэрэгжүүлэгчид төлөвлөжээ.

Эрчим хүчний яамны Сайдын зөвпөх Ц.Баярбаатар ,сүүлийн долоон жилийн турш энэхүү төслийг тасралтгүй хөөцөлдсөн Шинэ Азиа" грүппийн хамт олонд болон баруун бүс, тэр дундаа өөрийн орон нутагтаа ийм томоохон төслийг эхпүүлэх санаачлага гаргаж. тусалж дэмжсэн УИХ-ын гишүүн. БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд талархал илэрхийлэв. “Вlue Осеап согроratе limited компанийн ерөнхийлөгч Юүфэн Лиан “Би Тэлмэний дулаан цахилгаан станцын төслийн талбайд анх удаа ирж байна. Өмнө нь гүүгпээс харж. хамтран ажилладаг олон найз нөхдөөсөө сонсч байсан.

Харин энэ газар ирж байгалийн сайхан. уудам тал нутгийг хараад сэтгэл хөдлөм сайхан нутаг байна. Би энэ төслийн ТЭЗҮ-г харж байхдаа энэ төсөл ямар үр дүнд хүрч. ямар бүтээн байгуулалт баригдах бол хэмээн оюун санаандаа ургуулан боддог байсан. Энэ төсөл хэрэгжсэнээр олон монгол хүний аж амьдрал өөрчлөгдөж. бидэнд илүү сайн сайхан бүхнийг авчирна гэдэгт бүрэн итгэж байна” гэлээ.

Уг нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Монгол Улсын зөвпөх инженер А.Тлейхан, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан. Үндэсний хөгжлийн газар. Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга Г.Жаргалсайхан нарын албаны хүмүүс оролцов.