УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2016.10.07

Үр ашиггүй зардлаа танах сонирхол Засгийн газар, УИХ-д байна уу?

Засаглалын тэргүүн нь тэвчиж болох зардлаа таная гэж камерын өмнө гарах болгондоо хэлж байна. Гэтэл байдал эсрэгээрээ байна. Жишээ нь ирэх оны төсвийн төсөөлөлд тэвчиж болох маш олон зардал байна гэсээр нэвтрүүлэг эхэлсэн.

Тухайлбал,

  • Төрийн ордны их засварт 2,2 тэрбум төгрөг
  • Дорнод аймгийн хэрлэн сумын ЗДТГ-ын барилга: 884 сая төгрөг
  • Гадаад хэргийн яамны хүндэтгэлийн өргөөний шинэчлэл 700 сая төгрөг гэж тусгасан байна.

Энэ бүхэн Засгийн газрын хэмнэлтийн горим мөн үү? гэсэн сэтгүүлчийн асуултад

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Зүгээр л харагдсан хамгийн хялбар гэсэн зардлуудаа танаж байна. Тэр нь дандаа нийгмийн шинжтэй. Иргэд, хүүхдүүд, залуучууд, ахмадуудад чиглэсэн нийгмийн халамж үйлчилгээг танаж байгаа болохоос тансаг хэрэглээ буюу тэвчиж болох зардлаа хасах талаар ямар ч зорилт тавиагүй байна.