2016.09.13

8 хүртэл жилийн өмнөх санхүүжилт нь бүрэн шийдэгдээгүй барилга байгууламжууд

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт гэж гарсан. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад тусгасан эдгээр барилга байгууламж дунд 2008-2010 оноос хойш санхүүжилтээ хүлээж буй цэцэрлэг, сургууль, авто зам, дулааны станц зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын цөөнгүй ажил байна. 

УИХ-ын ээлжит бус чуулганаар эдгээр болон бусад төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн заримыг 2016 онд санхүүжүүлэх жагсаалтаас хасч, заримыг нь санхүүжих, хэрэгжих хугацааг хойшлуулах, хэд хэдэн барилга, төсөл, арга хэмжээний төсвийг шийдэж өгсөн. 

Тухайлбал, 

- Цэрэг, спортын төв цогцолбор барих ажилд 193,1 сая төгрөг 

- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дадлагын байр, спорт танхим нийлүүлж, хэрэгжих хугацаа, төсөвт өртгийг хэвээр үлдээн, санхүүжих дүнг нийлүүлж 2 тэрбум 652,4 сая төгрөг

- Дэлхийн Зөн ОУБ-ын тусламжтай, Монголын талын хөрөнгө,     

50 ортой төрөх эмнэлэг 50 ортой хэрэгжих хугацаа, төсөвт өртгийг хэвээр үлдээн, 240,7 сая төгрөг

- Баянзүрх дүүрэгт байрлах 150 ортой төрөх эмнэлэг барих ажлыг гүйцээх зорилгоор 1 тэрбум 880,2 сая төгрөг

- Улсын клиникийн I нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн ажилд 406,8 сая төгрөг

- Завхан аймгийн Улиастай хотын 30 ортой Халдвартын эмнэлгийн барилгын ажилд 137,5 сая төгрөг

- Дархан хотын 110 кватт-ын давхар дэд станц, хаалттай хуваарилах байгууламжийг шинэчлэх ажилд 134 сая төгрөг

- Дулааны цахилгаан станцын зуухны шинэчлэл, 158,5 сая төгрөг байсныг 316,5 сая төгрөг гэж өөрчлөн тусгах 

Эдгээр ажлыг 2016 оны төсвийн тодотголд суулгаж, санхүүжилт тус бүрийг шийдэхээр болсон. 

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг харахад 2008, 2009, 2010 оноос хойш санхүүжилтээ хүлээсэн цөөнгүй барилга, байгууламж байгаа нь анхаарал татаж байлаа.

Жишээлбэл,
2008 оноос хойш санхүүжилт нь бүрэн шийдэгдээгүй төсөл, арга хэмжээ, барилга байгууламж

- Бүсийн хүзүүвчний хэсгийн дутуу баригдсан тусгаарлах хашааны угсралтын ажил, Сэлэнгэ, Алтанбулаг сум

- 500 суудалтай Алтай чуулгын барилга, Говь-Алтай аймаг

- Мөрөн-Хатгалын 98,8 км хатуу хучилттай авто зам

- Нисэх онгоцны хөөрч, буух хатуу хучилттай зурвас, үерийн далан /Говь-Алтай/

- Хөдөлмөрийн төв биржийн барилга, Улаанбаатар

 2010 оноос хойш санхүүжилт нь бүрэн шийдэгдээгүй төсөл, арга хэмжээ, барилга байгууламж

- “Дэлхийн зөн” ОУБ-ын тусламжийн монголын талын хөрөнгө

- Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сумын 100 ортой цэцэрлэгийн барилга

- Говь-Алтай аймаг, Баян-Уул сумын 640 суудалтай сургуулийн барилга

- Сүхбаатар аймаг, Асгат сумын 320 суудалтай сургуулийн барилга

- Булган аймаг, Гурванбулаг сумын 240 суудалтай сургуулийн барилга 

- Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын сургуулийн барилга, спорт заал

- Улаанбаатар хот, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл

- Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Налайх дүүрэг тус бүрийн 700-1000 суудалтай спорт цогцолбор

- Хөвсгөл аймаг, дулааны станц барих

- Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын дулааны шугам сүлжээний шинэчлэл

- Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумыг Могойн голын уурхайтай холбох 13 км 35кВ-ын ЦДАШ, дэд станцын ажил

Эдгээр ажлыг хараад байхад тухайн сум сууриндаа нилээд чухалд тооцогдох барилга, байгууламжууд байна. Гэсэн ч санхүүжилтээ сүүлийн 6-8 жилд бүрэн шийдэгдэхийг хүлээсээр. Энэ хэрээрээ сум, дүүргийн хүүхэд, багачуудын хөгжих, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл хумигдсаар л байна.