Аудит зөрчлүүдийг сайн гаргасан, сайн тайлан гаргасан байна
Аудитын тайлан урьд өмнөхөөсөө илүү сайн тодорхой болсон байна хэмээн Д.Тэрбишдагва хэллээ.
Тэрээр, "Аудитын дүгнэлтийг сайн хийсэн байна. Зөрчлүүдийг маш тодорхой гаргаж, хариуцлагатай гаргаж ирсэн байна. Харин энэ зөрчлүүдийг яаж таслан зогсоох вэ? гэдгийг сайн ярилцахгүй бол энд болж байгаа зүйл гэж алга л харагдаж байна.
Хуудас болгон дээр бүтэж байгаа зүйл гэж алга. Хаана л бол хаана зөрчил байна. Үүнийг яаж засах вэ? Зангад даргаа.
Энэ жил тун хариуцлагүй үзүүлэлт, тоонууд гарч. Та бүхэн минь энэ жил сайн ажилчихав уу? эсвэл Засгийн газар өнгөрсөн жил муу ажилчихав уу?
А.Зангад хариулахдаа "Та сайн ажигласан байна. Энэ жилийн хөрөнгө оруулалтын тайлангын гол мэссэж бол аудит зөвлөмж өгөөд байхад алдаа жил бүр давтагдаад байна гэдэг юм" гэв.