"Монголын шилдэг нийтлэл"-ийн дээжисээс өргөн барив
БСШУС-ын сайд Ж.Батсуурь өчигдөр “Монголын шилдэг нийтлэл” эрдэм шинжилгээ, судалгааны төв ТББ-ын удирдах зөвлөлийн дарга, доктор профессорТ.Баасансүрэнг хүлээн авч уулзав.
Тус төв нь сэтгүүлзүйн үе үеийн шилдэг бүтээлийн 99 ботийг хэвлүүлэхээр ажиллаж байна. Одоогоор сэтгүүлзүйг үндэслэгч Ж.Цэвээн, Д.Бодоо, Б.Дорж, хошой гүн Бадрахбаатар болон нэрт нийтлэлч Д.Цэвэгмид, Г.Дэлэг,. Д.Амбасэлмаа нарын 40 гаруй ботийг хэвлүүлжээ.
Т.Баасансүрэн энэ талаар танилцуулан БСШУС-ын сайд Ж.Батсуурьт “Монголын шилдэг нийтлэл” бүтээлийнхээ дээжээс гардууллаа. Мөн энэхүү цувралаа Улаанбаатар хот болон 21 аймгийн бүх номын сан, 18 их дээд сургуулийн сэтгүүлзүйн тэнхимд үнэ төлбөргүй хүргэж байгаагаа дуулгасан юм.
БСШУС-ын сайд Ж.Батсуурь тус ТББ-ын хийж байгаа ажлыг өндрөөр үнэлж, нийгмийн сайн сайхны төлөө эх оронч санаачилга гаргаж ажиллаж байгаад нь талархал илэрхийлэв.