Баянгол дүүрэгт нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа
Ирэх аравдугаар сарын 19-нд болох орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардаж авлаа.
Нийслэлийн Сонгуулийн хорооныхон болон Иргэдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулсан юм. Хуульд зааснаар нэр дэвшигчид сурталчилгаагаа ирэх аравдугаар сарын 1-нд эхлүүлнэ.
Улсын хэмжээнд орон нутгийн сонгуульд 15209 нэр дэвшигч 7006 мандатын төлөө өрсөлдөхөөр бүртгүүлснээс 700 гаруй нь бие даагч, бусад нь намаас нэр дэвшигчид юм байна.
Нийслэлийн есөн дүүргийн мандатын тоог тодруулбал, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт тус бүр 35 мандат, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр 41 мандат, Багануур, Налайхад тус бүр 25 мандат, Багахангайд 17 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөх аж.