Аудитын компанийн захирлуудын семинар болов
2016.09.19

Аудитын компанийн захирлуудын семинар болов

Аудитын компанийн захирлуудын ээлжит семинар өнөөдөр ММНБИ-д болж байна.

Уулзалт семинарыг ММНБИ-ийн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан нээлээ. Энэ удаагийн уулзалтаар “BDO Аудит” ХХК-ийн ерөнхий захирал Г.Баянмөнх “Аудиторын шинэчлэгдсэн тайлан” сэдвээр, ММНБИ-ийн Аудитын хорооны менежер М.Соронзонболд олон улсад гарч байгаа аудитын сүүлийн үеийн чиг хандлагын талаар танилцуулга, мэдээлэл хийсэн. Мөн аудиторууд цаг үеийн тулгамдсан асуудлууд, сүүлийн хагас жилийн ажлуудын талаар зөвлөлдөх юм.