С.Эрдэнэ: "УУЧЛААРАЙ" Бүх юм номоороо л явсан
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ
2016.09.16

С.Эрдэнэ: "УУЧЛААРАЙ" Бүх юм номоороо л явсан

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Ээлжит бус чуулганаар Зас" гийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тодоттолыг баталлаа. Та ээлжит бус чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ?

Ээлжит бус чуулганаар уг нь шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баглах, улс орны өмнө тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн гол асуудлуудыг шийдвэрлэх, 2017, 2018 оны төсвийн төсөөлөл гээд маш чухал асуудлуудыг ярьсан. Харамсалтай нь ийм чухал асуудлууд дээр эрх баригчид, шинэ Засгийн газар туйлын хариуцлагагүй, ний нуугүй хэлэхэд бараг нэгдүгээр ангийн хүүхдээс долоон дор мэдлэг, мэдэгдэхүүнтэй байр суурьтай орлоо шүү дээ.

Би бол хариуцлагагүйгээс хариуцлагагүй чуулган гэж нэрлэв. Мөн галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг хөтөлбөр, зорилго, зорилт орж ирлээ. Үндсэндээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь МАН-ын мөрийн хөтөлбөрөөс 180 градус эсрэг орж ирсэн. Би 20, 30 жил улс төрд явж байгаа хүн. Аль ч олонх болсон намын мөрийн хөтөлбөр нь тухайн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болдог дэлхий нийтийн жишигтэй.

Тэгэхэд өнөөгийн МАН-ын мөрийн хөтөлбөр тэдний байгуулсан Засгийн газрын хөтөлбөртэй огт нийцэхгүй байгаад гайхаж, харамсаж байна. Ганцхан жишээ хэлэхэд бүх төрлийн татварыг нэмэгдүүлэхгүй, шинэ татвар гаргахгүй гэж мөрийн хөтөлбөрт нь байсан. Гэтэл татвар нэмэгдүүлэх, шинэ төрлийн татвар бий болгох санал чуулганд оруулж ирж байна шүү дээ. Үүнийг юу гэж ойлгохуу.

-Гэхдээ МАН-ын бүлгээс улс төрийн шийдвэр гаргаад буцаачихсан шүү дээ?

Энэ чинь зүгээр заль шүү дээ. Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалт дээрээ дахиад л бид татвар нэмэх бодлогоосоо ухраагүй шүү гэдгээ хэлчихлээ.

Тэгэхээр орон нутгийн сонгуулийн дараа 2017 оны төсөв дээр эд нар татвараа нэмээд л оруулаад ирэх юм байна. Тэгж л ойлголцож байна. Ер нь өнгөрсөн дөрвөн жилийг харлуулах гэж эд нар “жоомоо алах гээд байшингаа шатаав” гэдэг шиг л юм хийж байгаа.

Нэг жишээ хэлэхэд л төсвийн алдагдлыг 4.3 их наяд гэж байна. Яагаад ч ийм өндөр болохгүй. Би өөрөө Засгийн газрын гишүүн байсан хүн мэднэ шүү дээ. 2016 оны төсвийн алдагдлыг 900 гаруй тэрбумаар л баталж байсан. Өнгөрсөн жилүүдэд ч 900 гаруй тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай байсан.

Энэ жил ч тийм л байгаа. Эдний гал зорилт юу байсан гэхээр төсвийн алдагдал болгож бичих юу байна бүгдийг нь л бичсэн. “Сайн” хөтөлбөрүүд тэгээд Сангийн яаман дээр бичиж болох юм юу байна бүгдийг нь бичиж байгаад л 4.3 их наядын алдагдалгай харуулахыг зорьж төсвийг хийлээ шүү дээ. Мөн дандаа орлого талаа бууруулсан.

Хамгийн багаар бодоход зориудаар 500 тэрбумаас нэг их наяд төгрөгийн орлогыг бууруулж оруулж ирж байна. Зүв зүгээр байсан эдийн засгийг эд нар самраад хаячихлаа. Өнгөрсөн долдугаар сарын 1-нийг хүртэл ийм байдал үүсээгүй, цалин, тэтгэвэр, тэтгэмж цаг хугацаандаа л тавигдаж байсан. Би өөрөө тэтгэвэр, тэтгэмжийг хариуцсан савд байсан шүүдээ.

-Гэхдээ жишээ нь Хүүхдийн мөнгө гэхэд долдугаар сар хүртэл өгөх байсан юм биш үү?

Уучлаарай, бүх юм номоороо л явсан. Тэнд ямар ч саатал, хүндрэл үүсээгүй. Эдийн засгийн Нөхцөл байдал ямар байсныг бол бүгд л мэдэж байгаа. Өнгөрсөн дөрвөн жил яг өнөөдрийн нөхцөл байдалтай байсан шүү дээ. Олон улсын зах зээл дээр алт; зэс, нүүрс гээд бүх юмны үнэ гурваас тав дахин уначихсан байсан. АН засаг авсан тухайн жил бүх ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр унасан.

Дэлхийн аварга том зах зээлийн үнийг Монголын АН унагаадаг юм уу. Тийм үлгэр яриад хэрэггүй байхгүй юу. 2012 оноос өмнө эдийн засгийн өсөлт 17 хувьтай мундаг байсан гэж яриад байгаа. Тэгсэн мөртлөө инфляци 14 хувьтай байсан. Тэр өндөр инфляцгай байхад зах зээлд мөнгө нийлүүлнэ гэдэг амиа хорлосонтой адилхан л байдаг юм.

Гэтэл тэд 20 мянга, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудад сая төгрөг гэх мэтээр маш их мөнгө нийлүүлж байсан. Тэр эдийн засгийн өсөлтийг зүгээр цацчихсан. Тийм л мундаг юм бол тэр үед эдийн засгийн эрсдлийн хуримтлал яагаад бий болгоогүй юм. Хоёрдугаарт, тэр жилүүдэд эд нар ямар бүтээн байгуулалт хийсэн билээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хийсэн бүтээн байгуулалтыг харьцуулаад үзээрэй. Тэр үеийн Засгийн газрын авсан зээл 2.4 тэрбум ам.доллар, манай Засгийн газрын авсан зээл 2.9 тэрбум ам.доллар байсан. 500 сая ам.долларын л зөрүү байгаа. Ний нуугүй хэлэхэд тэд тэр их мөнгийг цацсан буюу идсэн. Одоо ичихгүй АН идсэн уусан болох гээд байгаа юм.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн болохоор ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж санхүүгийн дэг журамтай болох тухай яриа гарч байна. Мөн Тавантолгойн ордоо барьцаалж зээл авах талаар таамаг яваад байгаа?

Монголын эдийн засаг “Стэнд бай”-д хамрагдах хэмжээнд хүрчихээгүй. Наадах чинь эд нарын нийгэмд айдас, хүйдэс, дарангуйлал бий болгох гэсэн алхмууд юм. "Стэнд бай” гэдэг чинь бүх юмыг зогсооно, эяийн засгийн бүх урсгалыг хянана, ямар ч зах зээлгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл гаднын хүмүүсийн шууд захиргаанд орно. Түүнийг далимдуулж дарангуйлагч босч ирдэг гэмтэй.

Ер нь Монголын ардчиллыг устгах гэсэн гадна, дотнын маш хүчтэй эдийн засгийн бүлэглаэл явж байна шүү дээ. Магадгүй төсвийн алдагдал, өрийн тааз тэд байна, “Сгэвд бай”-д хамращах гэж байна гээд эд чинь сэтгэлзүйн бэлтгэл хийхдээ гарамгай улсууд шүү дээ. Тэгж байгаад нэг өдөр Гэндэн, Дэмидээ цаазалдаг шигээ баахан амьтан гэм буруутай болгож зарлана.

Тэгээд эдийн засаг болохоо больчихсон гэж зарлаад шууд коммунизм руугаа эргээд ороход бэлэн байгаа. Өнөөдөр тэдэнд ард түмэн Үвдсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний эрхийг нь өгчихсөн. Хамгийн гол аймшигтай юм нь өрийн таазыг 88 хувьд хүргэхээр, 2020 овд бүр 105 хувьд хүргэхээр оруулж ирж байна. Өрийн таазыг өсгөж, тэр их хэмжээний зээлийг юунд зориулж авах гээд байгаа юм. Хаанаас зээлийн эх үүсвэр оруулж ирэх гээд байгаагаа ерөөсөө ярихгүй байна шүү дээ.

-Тавантолгойг барьцаалж Шинхуагаас дөрвөес таван тэрбум ам.доллар авах яриа гарсан?

Зээлийн эх үүсвэрээ ерөөсөө ярихгүй, нуугаад байгаа биз дээ. Аливаа улсын үндэсний аюулгүй байдлын гол анхаарах зүйл нь эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалах юм. Аль нэг улсаас шууд хараат эдийн засаг бий болгох нь тусгаар улсад нэг номерийн аюул байдаг.

Мөн НҮБ- ын аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд өөрийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хангахын тулд цэрэглэж, зэвсэглэж аль ч улсад нэвтрэх эрхтэй. Хятад, Орос тэдний нэг нь. Хятадын банк ороод ирлээ гэж бодьё. Энд хэлэхэд 1921 оноос өмнө манж, данжаадууд өрийн бичгээр хошуу нутаг, аймгаар нь бүгдийг нь барьчихсан байсан ш дээ. Монголчууд данжаад руу дайрч өрийн бичгийг нь устгаж шатаадаг байсан.

Яг одоо тийм нөхцөл үүсэх төлөв байдал харагдаж байна. Өчнөөн тэрбум доллар Хятадаас зээлчихээд төлж чадахгүй нөхцөл байдал үүсвэл яах юм. Сая Тажикстан руу хятад жагсаж ороод л өрөндөө газар нутгаас нь авчихсан шүү дээ. Олон улсын зүгээс хэн ч, юу ч яриагүй. Гэрээтэй, гэрээний дагуу л ороод аваа биз дээ. Тийм байдал үүсэхгүй гэх баталгаа байна уу.

-Төлбөрийг нь нүүрсээр хийнэ гээд байгаа?

Үгүй шүү дээ. 2012 овд бид засгийг авахад 300 сая ам.доллар Чалкогоос аваад идчихсэн байсан. Түүнийг нь бид одоо хүртэл төлж дуусаагүй байна. Одоо 30 ам.доллараар нүүрсээ гаргаж байна. Гэтэл Австралийн коксжих нүүрсний үнэ 100 доллар хол давчихлаа. Энэ зээлийг Ардын нам хийсэн шүү дээ. Монголбанкнаас 200 гаруй сая ам.доллар, Эрдэнэтээс бас урьдчилгаа төлбөр гээд 100 гаруй сая ам.доллар аваад идчихсэн байсан.

Бид тийм л Засгийн газар хүлээж авсан. Тэгээд ичихгүй амсар дүүрэн бялхаж байсан сав өгсөн гээд байгаа Тийм юм байхгүй. Би Д.Хаянхярваа шиг худлаа хэлэхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувьцааны нэг сая төгрөг өгөхдөө зөвхөн Дархан, Дундговь, Дорнод, Архангай гэсэн дөрөвхөн аймагт л өгсөн байсан. 14 аймаг есөн дүүрэгт огт өгөөгүй байсан шүү дээ. Түүнийг нь бид ирж гүйцээж өгсөн. 21 мянган төгрөг дутуу олгосон байсан.

Тэр нэг их наяд төгрөгийн өрийг барагдуудах гэж бүтэн жил ажилласан. Эд нартай адилхан “Сайн” хөтөлбөрүүдийг шууд зогсоодог шиг нь зогсоогоогүй шүү. Нэгэнт л төрийн залгамж чанар, бодлого, ард түмнийг алагчилж болохгүй гэдгээр зүтгэсээр байгаад бүгдийг нь олгосон. Дээр нь бүр нэмээд хүүхдийн 10 мянган төгрөгийг зогсоосон байсныг нь 20 мянга болгож олгож эхэлсэн гээд ярих юм бол олон юм бий шүү дээ.

-“Стэнд бай”-д хамращахгүй. Хятадаас зээл авахгүй бол тэгээд яаж энэ хүндрэлээс гарах юм бэ?

Эдийн засагг таатай шинэ нөхцөл байдал үүсчихлээ. Тавантолгой, баруун, зүүн Цанхийнхаа олборлолтыг нэмэгүүлээд   менемжент, маркетингийнхаа хүчин чадлыг зөв тооцоод ажиллуулах хэрэгтэй. Оюутолгойн гадна эргээд байгаа хэдэн тэрбум ам.доллараас татвар авахаа болъё.

Ядаж Монголоор дамжаад гаргадаг бол л доо. Наадах чинь мөнгөний урсгал шүү дээ. Ер нь эдийн засагт мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого барих ёстой байгал яагаад мөнгөний нийлүүлэлтийг зориуд зогсоогоод байгаа юм.

Монголчууц “нас залуу цус шингэн” гэж хэлдэг шүү дээ. Эдийн засаг чинь яг л тийм амьд хүн шиг байхгүй юу. Эдийн засагт мөнгөний нийлүүлэлг саараад, бүтээн байгуулалт, ажлын байр хорогдоод ирэх юм бол борлуулалт, орлого байхгүй болоод бүх юм удаашраад эхэлдэг.

 “Нэг  хэсгээр нь нүх ухуул цалинг нь өг. Нөгөө хэсгээр нь булуул бас цалинг нь өг” гэсэн Сатогийн үг байдаг шүү дээ. Энэ чинь ямар онол вэ гэхээр эдийн засагт мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүл гэсэн үг. Мөнгөний нийлүүлэлтийг идэвхжүүлж байсан “Сайн” хөтөлбөрүүдийг зогсооно гэдэг сэхээнд хэвгэж байсан хүний дуслыг салгаснаас ялгаа юу байна.

Ийм л юмыг эд хийгээд байх юм. Ний нуугүй хэлэхэд ямар бодлого явуулаад байгааг нь ойлгохгүй байна. Яг үнэндээ манайх том эдийн засаг биш шүү дээ. Тэгсэн мөртлөө манайх шиг уужим газар нутагтай, асар их байгалийн  баялагтай улс ховор. Манайд юу л байна нөөц бололцоо байна.

Хоёрдугаарт, монголын ард түмэн эдийн засаг яаж ч хямарсан, бүр бүх цахилгаан станцууд зогсчихсон байсан ч өлсөж үхэхгүй. Тэр уламжлал, амьдрах арга ухааныг бидний өвөг дээдэс үлдээсэн. Нүүдлийн мал аж ахуй, малтайгаа байсан цагт турж үхэх хол шүү. Нүүдлийн мал аж ахуйн давуу тал нь тэр юм даа.

-УИХ дахь АН-ын бүлэг дэргэдээ зөвлөхүүдийн зөвлөл байгуулсан. Түүнд нь дандаа хуучин УИХ- ын гишүүд нь орчихсон байна дээ. Үүнийг АН-ын хууччуул улс төрөөсөө холдож чадахгүй байна гэж харах хүн ч байна?

Айл гэрээр аваад үзсэн ч өвөө, эмээ, аав, ээжийгээ сонсож тэднийхээ үлгэр дууриал, амьдралын туршлага дээр тулгуурдаж хүмүүжиж, өсч бойждог нь хорвоогийн жам биз дээ. Аав, ээжийгээ чи хөгшин байна битгий олон юм донгосоод бай гэж хэлдэг айлын хүүхэд байдаг уу. Тэгвэл тэрийг яасан хүмүүжилгүй, ямар үгээгүй тэнэг амьтан бэ гэж хэлнэ. АН бас л нэг байгууллага, улс төрийн хүчин шүү дээ.

Өнөөдөр бид тэр тулхтай, түшигтэй, алдаж онож үзсэн асар их амьдралын болоод улс төрийн эрхзүй, эдийн засгийн туршлага хуримтлуулсан хүмүүсээ ашиглахгүй юм бол өөр хэнийг ашиглах юм. Тэгвэл тэр хүмүүсийн оронд дандаа залуучууд оруулаад ирье л дээ. Тэгвэл юугаа зөвлөх юм. Магадгүй орчин үеийн залуу хүний мэдэх ёстой юмыг төгс төгөлдөр мэддэг байж болно л доо.

-Гэхдээ залуучуудаасаа оруулах нь шинэчлэл хийж байгаагийн  нэг хэлбэр биш үү?

Улс орны нийгэм, эдийн засгийн нарийн учир начрыг тэд мэдэх үү. Асуудлыг зөв талаас нь тайлаад явж чадах уу. Залуучууд бол одоохондоо болоогүй л байхгүй юу. Хүн ямар үед босдог юм. Хүн алдаж, онож, хийж үзэж байж, халуунд нь халж, хүйтэнд нь хөрч байж л амьдралын туршлага суудаг биз дээ.

Туршлага суусан хэсгээ та нар хөгшин кадрууд одоо зайл гэвэл ийм шинэчлэл, өөрчлөлтийг би л лав хүсэхгүй. Ер нь монголчууд өвөг дээдсээсээ “Чандмань эрдэнэ мэт” гэж ярьж ирсэн дээ. Яагаад чандманийг эрдэнэ мэт гэж ярьдаг юм гэхээр өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсийг шүтэж ирсэн монгол түмний заншил байдаг юм. Хүн өнгөрснөөсөө сурч, одоогоороо ирээдүйгээ бэлдэж амьдардаг.

Түүнээс биш дан ганц ирээдүй нь эсвэл одоо байгаа нь бусдыгаа үгүйсгээд гурван цагийн хэлхээс тасрах юм бол амьдрал өөрөө утга учраа алдана. Хатуу хэлэхэд аль ч нам улс төрийн хүчинд байдаг л даа. Нэг бол супер лидер гарч ирэхээр шинэчлэл гэж хардаг. Эсвэл дандаа шинэ залуу хүн гарч ирэхээр шинэчлэнэ гэж хардаг.

Тийм юм байдаггүй юм. Залгамж чанарыг зөв зохицуулж, түүн дээр тулгуурласан бодлогоо тодорхойлж чадсан нь шинэчилж чадна. Би Ардчилсан намынхаа шинэчлэлийг юу гэж харж байгаагаа хэлье. Одоо байгаа нэгдэл бол цаг үеийнхээ улс төрийнхөө нөхцөл байдлаас шалтгаалаад бий болсон нэгдэл шүү дээ. Үүнийг үгүйсгээд байх шаардлага байхгүй. Тодорхой цаг үед байх ёстой байсан уу байсан.

Цаг үеийн шалгуур давсан уу давсан. Одоо юун дээр алдаж онов гэдэгтээ бодит дүгнэлт хийгээд цаашдаа хэрхэхээ зөв тодорхойлох ёстой. Миний хувийн харж байгаагаар өнөөдөр угшил гарлаараа фракцалсан фракцуудын нэгдэл байх цаг үе нь өнгөрчээ. Одоо бид угшил гарал дээр үүссэн фракцийн нэгдэл биш үзэл баримтлал, онол дээр тулгуурласан бодлогын нам болж төлөвших ёстой.

Үзэл баримтлал, онолоо тодорхойлоод түүнд нийцсэн үндсэн дүрмийн өөрчлөлт хиймээр байна. Тэгээд цаашаагаа явья. Намын лидер хэн болох нь чухал асуудал биш. Үзэл, баримтлал, онолоо хүлээн зөвшөөрсөн түүнийг барьж ажиллаж чадах шударга, шинэ хүнээ гаргаад тавих юм бол асуудал цаашаа яваад л өгнө.