УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2012.05.04
Ц.Даваасүрэн гишүүн МАН-аас гарлаа
Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны хуралдаан өчигдөр болж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, О.Чулуунбат нарыг МАН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг гаргасан байна.
Хяналтын хорооноос дээрх шийдвэрийг гаргахдаа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, О.Чулуунбат нар нь УИХ дахь МАН-ын бүлгээс гарч, мөн нэг нь МАХН-ын нарийн бичгийн даргаар сонгогдсон.
Эдгээр шийдвэрүүдийг харгалзан үзээд ийм шийдвэр гаргасан байна. Харин Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооныхон эл шийдвэрээ Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдэд танилцуулах юм байна.