Ц.Даваасүрэн: Өс санаж улс төрийн алхам хийх бодол алга
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2012.05.03

Ц.Даваасүрэн: Өс санаж улс төрийн алхам хийх бодол алга

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн уржигдар МАХН-ын гишүүнчлэлээ сэргээгээд буй УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан нартай хамт мэдээлэл хийж намын бүлгээсээ гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. Ийнхүү мэдээлэл хийх үеэр нь МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байлаа. Бага хурлын үеэр зарим хүнийг Бага хурлын гишүүнээс хасахдаа өөрийг нь хамт хассан тухай Ц.Даваасүрэн гишүүн өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр энэ тухай ярихдаа "Намын дүр-мээр бол УИХ-д сонгогдсон гишүүн бүр Бага хурлын гишүүн байх ёстой. Би бүлгээсээ гарсан ч гэсэн өнөөдрийг хүртэл МАН-ын гишүүн хэвээрээ байгаа. Намын бүлгээс гарч байгаагаа мэдэгдэхдээ цаашдаа намаасаа гарах эсэхээр шийдвэр гаргахдаа намын удирдлагууд яаж хандаж байгаагаас бус намд байгаа жирийн гишүүдийн саналыг дагуу асуудалд хандана гэсэн. Өнөөдөр ч гэсэн ийм л байр суурьтай байна. Гэтэл эндүүрч байгаа юм уу.

Эсвэл бүлгээс гарах, намаас гарахыг ялгаж ойлгохгүй байгаа юм уу. Бүр намайг өөр намд элсчихлээ гэж ойлгосон юм уу, бүү мэд. Намайг Бага хурлын гишүүнээс хассанд харамс ч байна. УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний төлөөлөл. Ард түмний төлөөлөл болсон хүнийг улс төрийн нам шийтгэнэ гэдэг бол ёс суртахууны хувьд маш зохимжгүй зүйл. Тодорхой шийдвэр гаргаж намаасаа гараагүй байхад ийм арга хэмжээ авч байгаагаараа намайг сонгосон сонгогчдод таагүй хандлаа гэж ойлгож байна. Хэзээ нэгэн цагт намаасаа гарах тухай асуудал яригдах юм бол би сонгогчидтойгоо хамт явна" гэсэн юм. Мөн тэрээр нэг угшилтай МАН, МАХН дангаараа сонгуульд ороод аль нь ч амжилт гаргахгүй. Дангаараа орох юм бол 2000 оны АН-ын гашуун түүхийг давтана. Өнөөдрийг хүртэл би энэ хоёр намыг сонгуульд нэгдэж оруулах байр суурьтай байгаа. Жирийн гишүүд ч гэсэн нэгдээсэй гэсэн байр суурьтай байгаа гэв. Ц.Даваасүрэн гишүүн ийнхүү мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирх сон асуултад хариуллаа.

-Та цаашдаа ямар алхам хийх бодолтой байгаа вэ?

-Намын удирдлагууд нэг талаараа дүрэмгүй алхам хийж, намайг Бага хурлын гишүүнээс хаслаа. Намын дүрмээр бол намдаа суудал авчирч, олонхи болж Засгийн газрыг байгуулахад хувь нэмэр оруулсан гишүүн Бага хурлын гишүүн байх эрхтэй. Бага хурлын гишүүнээс хасагдлаа гэдэг нь намын гишүүнчлэлээс гарлаа гэсэн үг биш. Гэхдээ намын Бага хурал УИХ-д нэр дэвших асуудлыг шийддэг байгууллага шүү дээ. Бага хурлын гишүүнээс хас ч байгаа нь нэр дэвшүүлэхгүй гэсэн хандлага юм болов уу гэж ойлгож байна. Үүнд нь шаралхаж өсөрхөөд улс төрийн алхам хийх бодол алга. Ер нь улс төрийн алхам хийх дээрээ тулбал бодолтой хандаж бусад гишүүд, дэмжигчидтэйгээ ярилцаж шийдвэр гаргана. Нэг хэсэг хүн манай намыг бүр илүү хагарч бутран, сулраасай гэж бодож байгаа байх. Харин би Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн баталгаа болсон нам нэрээ сольж, хагарч бутарч байгаа үед нь хаяад явчих бодол алга.