С.Жавхлан: Өвс биш зул өргөвөл ямар вэ?
Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Жавхлан
"Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ямар ямар ажил зохион байгуулах вэ? Монгол ёс заншлаар тэмдэглэх гэж байна уу? Эсвэл хөшөөнд нь цэцэг өргөсөн төдийгөөр өнгөрөөх гэж байна уу? Өвс биш зул өргөвөл ямар вэ, “Изм”-ийг мандан бадруулах гэж байна гэж ойлгож болохгүй" гэх зэргээр нилээн хурц, шүүмжлэлтэй асуулт асууж, санал дэвшүүллээ.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат
"Өнөөдрийн тухайд зөвхөн тогтоолын төсөл батлах тухай асуудал хэлэлцэж байна. Тогтоолын төсөл батлагдсаны дараа тухайн арга хэмжээг зохион байгуулах хөтөлбөр, төслийг боловсруулах, батлуулах үүрэгтэй ажлын хэсгийг Засгийн газрын хуралдаанаар байгуулах болно. Ажлын хэсэг хуралдаад ямар хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх вэ гэдэг асуудлыг ярьж, шийднэ. Мэдээж Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөх болно. Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээг хэрхэн зохион байгуулдаг вэ тэр зарчмаар ажиллах болно. Тухайн үед нь таны саналуудыг тусгах боломж бий" гэлээ.